Саяхан SpaceX-н удахгүй хийх IPO-д зориулсан проспектус олон нийтэд танилцуулагдлаа. Тэгвэл олон зуун хуудастай проспектусаас сонирхолтой гэсэн мэдээллийг тоймлон хүргэе.
🗓️ Хэзээ мөдгүй IPO
Тэртээ 2002 онд үйл ажиллаагаагаа эхлүүлсэн SpaceX $SPCX тикертэйгээр 21 өдрийн дараа буюу ирэх 6 сарын 12-нд NASDAQ дээр IPO хийнэ. Компани олон нийтээс $75 тэрбумыг татан төвлөрүүлж, ингэснээр үнэлгээ нь $1.75-$2 их наядад хүрэх төлөвтэй байна. Энэ бүхэн биеллээ олбол SpaceX Хойд Америкийн түүхэнд IPO-н дараа $1 их наядаас дээш үнэлгээнд хүрсэн анхны компани болох юм.
🗃️ Бизнесийн задаргаа: 2011 онд NASA “Сансарын шаттл” хөтөлбөрөө зогсоосноос хойш SpaceX тэдний хамгийн том түншээр тооцогдох болсон. Мөн тэд 10 мянга гаруй хиймэл дагуултай Starlink интернэтийн үйлчилгээ, AI-н аваргуудын нэг xAI-г эзэмшиж байна. Товчхондоо сансар, харилцаа холбоо, AI гэсэн 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.
📯 Сансараас илүү AI төвтэй: Тэд IPO хийснээр ирээдүйд $28.5 их наядын зах зээлийг базна хэмээн харж байна. Үүний $26.5 их наядыг AI-тай холбоотой дэд бүтэц, subscription үйлчилгээ, дижитал сурталчилгаа, байгууллагад зориулсан шийдэл бүрдүүлэх гэнэ.
📊 Санхүүг нь ухвал
Энэ оны I улиралд SpaceX-н орлого $4.7 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15.4% өссөн дүн байлаа. Орлогын дийлэнх болох $3.26 тэрбумыг Starlink бүрдүүлсэн бөгөөд ашгийн хувьд харилцаа холбооны бизнес нь компанийн цорын ганц ашигтай нэгж байв. Тухайлбал, уг нэгж $1.2 тэрбумын ашигтай ажилласан бол үлдсэн сансрын бизнес $619 саяын, AI нэгж $2.5 тэрбумын тус тус алдагдал хүлээжээ.
💸 $1.3 тэрбум $BTC: Өнгөрсөн улирлын байдлаар SpaceX нь 18,712 Биткойн (BTC) эзэмшиж байна. Энэ нь ойролцоогоор $1.3 тэрбумтай тэнцэх хэмжээний дүн бөгөөд дунджаар 1 ширхэг $BTC-г $35,324-оор худалдан авчээ.
Эцэст нь… Проспектус дээр удахгүй Starlink-н гар утасны сүлжээний хамрах хүрээнд Монгол багтахаар харагдсан шүү. 🔜