Макс Групп 2025 оны байгаль орчин, нийгэм, засаглалын тайлангаа олон нийтэд танилцууллаа. Өнгөрсөн онд тус групп тогтвортой хөгжилд ₮91 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.
📜 Удиртгал мэдээлэл: Тус групп тогтвортой хөгжлийн төлөвлөгөөний хүрээнд Ногоон Монгол, Зөв Монгол, Чадамжит Монгол, Эрүүл Монгол, Бахархалт Монгол буюу “Таван Монгол бодлогыг” хэрэгжүүлж буй.
💼 Бизнесийн мэдээлэл
Хэрэв мэдэх бол Макс Групп 2032 он гэхэд ДНБ-ий 5%-ийг дангаар хангах томоохон зорилт тавин ажиллаж буй. Группийн 2025 оны БОНЗ-ын тайлангаас онцлоход,
🏭 Онцлох төсөл: Монголын анхны хаягдалгүй, битүү циклийн технологитой Тайшир шохойн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил дуусаж, ашиглалтад оруулжээ. Жилд 120 мянган тн шохой боловсруулах хүчин чадалтай тус үйлдвэр нь дотоодын нийт шохойн хэрэгцээний 25%-ийг дангаар хангахуйц томоохон бүтээн байгуулалт болсон.
🤑 Онцлох хөрөнгө оруулалт нь Ногоон Монгол бодлогын хүрээнд Говь-Алтай аймагт ₮38 тэрбумын өртөг бүхий 5 МВт-ын салхин сэнсний бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байна.
Хамгийн сонирхолтой хэсэг нь Төв, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн 3 аймгийн замын бүтээн байгуулалтыг хийх явцдаа нийт 75.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн явдал. Бид дийлэнхдээ уул уурхайн олборлолтын нөхөн сэргээлтийг л анзаарч, замын нөхөн сэргээлтийг орхигдуулдаг тул яахын аргагүй анхаарч байх ажил.
🤝 Дотоодын ханган нийлүүлэгчдийг дэмжих хүрээнд
Үргэлжлүүлээд, тус онд Макс Групп баруун бүсийн хэмжээнд 120 гаруй жижиг, дунд бизнестэй хамтран ажилласан бол улсын хэмжээнд 6,236 дотоодын ААН-тэй хамтран ажилласан байна. Энэ нь өмнөх оноосоо 57.4% буюу эрс өссөн үзүүлэлт юм.
💸 Мөн орон нутгийн түншүүдийн ажил, үйлчилгээнд ₮2.6 тэрбум, шууд хөрөнгө оруулалт байдлаар ₮1.5 тэрбумыг тус тус зарцуулсан байна. Улмаар орон нутагт ажиллаж буй ажилтны тоо 2,131-ийг давсан аж.
🧑🤝🧑 Дотогш чиглэсэн бодлого
Макс Групп ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны урьдчилгаанд ихээхэн хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Энэ хүрээнд 2001 оноос хойш 562 ажилтанд ₮11.7 тэрбумын орон сууцны урьдчилгаа олгожээ.
Эцэст нь… Макс Группийн 2025 оны БОНЗ-ын тайланг тоймлож дууслаа. ЭНД дарж дэлгэрэнгүй танилцаарай.