АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
ЭНГИЙН АНГИЛЛЫН ТИЙЗНИЙ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛИЙНХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ДУНДЖААР 24%-ИАР ӨСӨӨД БАЙНА

 

Энэ жилдээ багтан гадагшаа явахаар төлөвлөсөн лимонууд байвал нэг тааруу мэдээг дуулгах нь дээ. Хэдий ирээдүйд зах зээл дэх онгоцны түлшний нийлүүлэлт тогтворжих бүрэн боломжтой ч агаарын тээврийн компаниуд өсөөд буй онгоцны тасалбарын үнээ буулгах бодолгүй байгаа бололтой. 

🛢️ Нөхцөл байдал

Сүүлийн нэг сарын хугацаанд Ираны дайнаас үүдэж онгоцны түлшний үнэ даруй 2 дахин өсөж нэг баррель нь $150-$200-ын хооронд арилжаалагдаж байна. Улмаар дэлхийн олон авиа компани тасалбарын үнээ өсгөх эсвэл түлшний нэмэлт хураамж нэмэхээ зарлажээ. Мөн зарим компаниуд нислэгийн тоогоо бууруулах арга хэмжээг авч эхэлсэн аж. Жишээлбэл, Германы Lufthansa Group ирэх 10-р сар хүртэл богино зайн 20 мянган нислэгээ цуцлахаа мэдэгдсэн юм.

🚀 Зардал талийсаар: Сүүлийн жилүүдэд онгоцны түлш нь авиа компаниудын нийт үйл ажиллагааны зардлын дунджаар 27%-ийг эзэлдэг байсан ч үүсээд буй асуудлаас шалтгаалан тус зардлын хэмжээ 39%-д хүрчээ.

💸 Тийзний үнэ:Судалгаагаар, хамгийн хямд буюу энгийн ангиллын тийзний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад дунджаар 24%-иар нэмэгджээ. Ойрын жишээ авбал, одоогоор МИАТ ТӨХК-ийн үндсэн тариф нэмэгдээгүй ч билетийн үнийг Азийн нислэгт 5-7%, Европын чиглэлд 10-11%-иар өсгөхөөр төлөвтэй байна.

📈 Буцалтгүй өсөлт 

Эдийн засагт “Ratchet effect” буюу буцалтгүй өсөлтийн нөлөө гэх ойлголт бий. Үүнийг Netflix (NFLX)-н үнийн бодлогоос харж болно. Тухайлбал, Standard багцын үнэ сүүлийн 12 жилд $7.99-оос $19.99-т хүрсэн бөгөөд энэ хугацаанд үнэ нь хэзээ ч буцаж буураагүй байна. Яг үүнтэй адил судлаачид нислэгийн тасалбарын үнэд тус үзэгдэл ажиглагдах магадлал өндөр байгааг онцолж байна.

Эцэст нь… Ер нь энэ он дуустал нислэгийн тийзний үнэ буурахаас илүү өсөх эрсдэл давамгай байна. Цаашлаад, эдийн засагчдын анхааруулж буй “Ratchet effect” ажиглагдвал энэ өсөлт түр зуурынх биш ч байж мэдэх нь шүү. 😰 

ШУУД ДАМЖУУЛАЛТ