Энэ 7 хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казакстанд айлчилж, 2 орны харилцааг дараагийн түвшинд гаргах 18 хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсан юм. Цаашлаад, бизнес форумын үеэр $20 гаруй саяын дүн бүхий гэрээ, хэлцэл хийсэн байна.
🌎 Гэснээс Ерөнхийлөгч Казакстанд айлчилснаар тэрбээр ажиллах байх хугацаандаа Төв Азийн бүх орнуудад айлчлал хийсэн анхны Ерөнхийлөгч
🛩️ 2 жилийн доторх харилцан айлчлал
2 жилийн өмнө буюу 2024 онд Казакстаны Ерөнхийлөгч Монголд айлчилж, 2 орон стратегийн түвшинд түншлэх болсон. Тус айлчлалаар Монгол болон Казакстан хамтын ажиллагааны 11 баримт бичигтэй болж байв. Тухайн үеийн болон саяын айлчлалын хамгийн том зорилт бол 2 орны худалдааны эргэлтийг $500 саяд хүргэх явдал.
👍🏻 Бага багаар: $500 саяын зорилттой болсноос хойш Казакстан болон Монголын худалдааны эргэлт өнгөрсөн онд $133.5 сая болж, өмнөх жилээсээ 7.7% өссөн. Үүний $123.1 сая нь Казакстаны Монгол руу хийсэн экспорт, $10.5 сая нь Монголын Казакстан руу хийсэн экспорт. Найдлага төрж буй зүйл нь замын зураглал буюу Монгол тус улс руу мах, ноос ноолуурын экспортоо нэмэх төлөвлөгөө.
🤾🏻 Гол өөрчлөлтүүд
Үргэлжлүүлээд, тус 18 баримт бичгээс яг өнөөгийн Монголд тулгамдаж буй асуудлыг шийдэх боломжтой нь хэд билээ гээд харахад 10 баримт бичиг тунахаар байна.
📍 Тухайлбал, Астана–Улаанбаатар, Өскемен–Өлгий чиглэлд шууд нислэгийг чиглэл нээхийн сацуу хамгийн чухал нь Казахстан, Монголыг шууд холбосон авто зам барихаар болсон. Ингэснээр 2 улсын авто замын урт одоо 1,600 гаруй км
🛤️ Цаашлаад, Монголын төмөр замд ачааны вагон дутагдалтай байгаа тул Казакстанаас $6.7 саяар төмөр замын вагон худалдаж авах гэрээ байгуулжээ.
Үүнээс гаднын нефт, ураны хамтарсан хайгуул, хамтарсан төсөл дээр ажиллах, төв банкнуудын хамтын ажиллагаа гэхчлэн эдийн засагт бодит өөрчлөлт авчрах хүлээлттэй санамж бичгүүд харагдаж буй.
Эцэст нь… Аль, аль Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэн харвал, Монгол болон Казакстан уламжлалт, улс төрийн найрсаг харилцаанаас бодит эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцаатай болох зам руугаа 1 алхам ойрт. Юутай ч ойрын хугацаанд бизнес форум, ажлын хэсгүүд, хамтарсан төслүүд эхлэх төлөвтэй. Манай улсын бизнес эрхлэгчид Төв Азийн зах зээлийг ихэд сонирхдог тул бодитоор ажил хэрэг болбол бизнесүүдийн гадаад тэлэлт эрчимжих магадлалтай.