Дэлхийн уул уурхайн томчуудын нэг Rio Tinto (RIO)-н зэсийн үйлдвэрлэл өнгөрсөн I улиралд шинжээчдийн төсөөллийг давж, 229 мянган тн-д хүрсэн. Компанийн үйлдвэрлэл цаашид үүнээс ч илүү өсөх магадлалтай байгаа бөгөөд энэ бүхэн дата төвүүдийн л ач.
👩🚀🚀 Хөгжлийн хөдөлгүүр
AI болон дата төвүүдийн эрчимтэй хөгжил уул уурхайн компаниудын хувьд шинэ эрин, үсрэнгүй хөгжлийн хөдөлгүүр болох төлөвтэй байна. Та бүхний мэдэж байгаачлан AI-н загвар сургах, ажиллуулахад дата төвүүд асар их эрчим хүч, кабель, хөргөлтийн систем шаарддаг. Үүнтэй холбоотойгоор, зэс болон лити, никель, хөнгөн цагаан гэхчлэн түүхий эдийн эрэлт асар их нэмэгдэж, уурхайн компаниудын орлого, хөрөнгө оруулалт өсөх боломжтой болно гэнэ ээ.
🤤 Зэсээр хооллогсод
Угтаа дата төвүүдийн цахилгааны эрэлт 2030 он гэхэд одоогийнхоос 2 дахин өсөжАмерикийн цахилгааны эрэлтийн 14%, дэлхийн цахилгаан эрэлтийн 4%-5%-ийг эзлэх төлөвтэй байгаа. Өөрөөр бол улс орнууд эрчим хүчний суурилуулсан хүчин чадлаа яаралтай нэмэх шаардлагатайн сацуу үүнийг хэрхэн хамгийн бүтээмжтэй, сайн дамжуулах вэ гэдгээ ч анхаарч таараа. Үр дүнд нь цахилгааныг хамгийн сайн дамжуулагч зэс, цэнэг хуримтлуулах гол металл лити улам үнэтэй болно гэсэн үг. Өөр супер металл гараад ирэхгүй бол шүү дээ.
🤔 Сонирхолтой нь ердөө 1 томоохон хэмжээний AI дата төвийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд 50,000 тн зэс шаардлагатай байдаг. Илүү том зургаараа 2040 он гэхэд AI болон дата төвүүд жилд дунджаар 1.7-2.7 сая тн зэс ашиглах төлөвтэй байгаа юм.
🤓 Маш энгийнээр $RIO өнгөрсөн онд 883,000 тн зэс үйлдвэрлэж, рекорд тогтоож байсан бол дээрх эрэлтийг хангахын тулд зэсийн үйлдвэрлэлээ дор хаяж 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай болж таарах нь.
Уг трэнд бидний хувьд хувьд маш сайн мэдээ буюу Монгол Улс AI-н хөгжлөөс шууд ашиг хүртэх боломжтой. Rio Tinto ч энэ эрэлтийг хангахын тулд Оюу толгойн ордоос 2028 он гэхэд жилд 500,000 тн зэс үйлдвэрлэх түвшинд хүргэхээр ажиллаж байгаа. Гол нь түүнээс цааш улам бүр өсөн нэмэгдэх эрэлтийг бид хэрхэн тасралтгүй хангаж, ашиг хүртсээр байх вэ? Бидэнд дараагийн Оюу толгой шиг төсөл бэлэн байгаа билүү?