Ганцхан жилийн өмнө ChatGPT AI-н ноён оргил, тээр дээр ганхашгүй суудалд, ямар ч өрсөлдөгчгүй залардаг байв. Гэтэл яав, тэр минь яав…
⚔️ Хоолойнд тулсан өрсөлдөөн
Хэдий ChatGPT зах зээлийнхээ хамгийн том тоглогч хэвээр байгаа ч ердөө жилийн дотор хандалт нь 14 нэгж хувиар буурч 61.7%-д хүрчээ. Нөгөө талд Gemini-н хандалт жилийн дотор 5.7%-иас 24.4% хүртэл өссөн буюу одоо зах зээлийнхээ ¼-г эзэлж, ChatGPT-н хоолойнд тулсан өрсөлдөгч нь боллоо.
🫢 Аргагүй дээ: Gemini Google-н экосистемд нууртаа байгаа загас лугаа төгс зохицолтой ажилладаг. Имэйл рүү нэвтэрч аяллын зардлын тооцоолол хийхээс гадна, Google Meeting, Calendar гэхчлэн төрөл бүрээр хөөрхөн ажил нугалж буй.
🤔 Бусад тоглогчид: Цаашлаад, Grok болон Claude-н аль алиных нь хандалт 3%-ийг давж, DeepSeek-г ардаа үдсэн бол Perplexity, Copilot 2-нх бага дээрээ улам багасаж, 2%-д ч хүрэхээ байв.
🤏 Харваад өнгөрсөн од: Угтаа Хятадын DeepSeek-н хандалт өнгөрсөн жил чамгүй том буюу 8.5%-тай байсан ч өдгөө 3.2% болтлоо агшжээ.
🧾 Зах зээлийн таамаг
Сүүлийн үед Claude, OpenClaw тэргүүтэй AI-ууд агент угсрахад асар хялбар, нэмээд гайхалтай бүтээмжтэй ажиллаж байгаа тул ChatGPT-г хэрэглэх хүмүүсийн тоо эрчимтэй буурах болов. Одоо бол командын дагуу л ажиллаж буй эдгээр агентууд ирэх жилээс эхлээд өөрсдөө бие даан шийдвэр гаргах, даалгавар гүйцэтгэдэг болоход тун ойртсоор.
🗽 Үүнийг дагаад компаниуд 2027 оноос AI ажилтан маягийн системүүдийг өргөнөөр нэвтрүүлэх төлөвтэй байгаа. Монголд ч ажилтан бүрээ AI агенттай болгох асар том амбицтай компани байгаа гээд л бод. Тийм ч алсарсан зүйл биш л гэсэн үг.
💛 Угтаа 2026–2030 оныг “Generative AI”-н алтан үе байх магадлал өндөр гэлцэж байгаа. Учир нь зах зээл асар хурдацтай хөгжсөөр 2033 он гэхэд нийт зах зээл $4.8 их наядад
Гэхдээ энэ өрсөлдөөн дундаас хүмүүс хамгийн сайн интеграцлагдсан, ямар ч системтэй хоршин ажиллах чадвартай AI-г илүүтэй таашааж хэрэглэх төлөвтэй байгаа юм.
Эцэст нь… AI-н хөгжил, өрсөлдөөн ширүүхэн байна. Нөгөө талд хүн төрөлхтөн ч мөчөөгөө өгөхгүй шинэ тоглоомоороо жаахан тоглоод л дараагийнх руугаа хурдацтай шилжсээр. 1 жилийн дотор ChatGPT хандалтаа алдаж, зах зээл дэх байр суурь нь агшиж байна гэхээр энэ зах зээлд юуг ч таамаглах боломжгүй, салхи шуурга шиг хурдацтай өөрчлөгдөж байна даа. Хоцорчихгүйхэн шиг алхахгүй бол хэцүүдэх нь байна шүү.