📊 Түүхэн үзүүлэлтүүд: Тендерийн тоо 2024 онд оргилдоо хүрч тухайн жил 20,348 зарлагдсан байгаа юм. Бодит байдал дээр жил бүр зарлахаар төлөвлөсөн тендерүүд үүнээс ч их байдаг.
👉 Өнгөрсөн оны байдлаар, жилд 101-с дээш тендерт оролцдог 11 компани, 76-100 тендерт оролцдог 10, 26-50 хүртэл тендерт оролцдог 190, 11-25 тендерт оролцдог 824 компани, 10 хүртэлх тендерт оролцдог 6,857 компани байгаа юм.
🐢 ААН-үүдийг оролцоо сул байгаа нь тендерийн материал бүрдүүлэхээс эхлээд, банкнаас зээл авах даатгалын гэрээ байгуулах гэхчлэн тендертэй холбоотой бүхий л оролцогч талууд 5 талд тусдаа ажиллаж, 1 тендерт оролцох гэж л асар их шат дамжлага туулдагтай холбоотой. Өөрөөр бол ААН-үүд тендерт идэвхтэй оролцохын тулд асар их ажиллах хүч, цаг хугацаа зарцуулсаар байгаа нь хамгийн том асуудал. Нэмээд сонгон шалгаруулалт нь ч ил тод зохиогдохгүй бол тендерт орох итгэлтэй ААН улам цөөрнө л гэсэн үг.