Энэ он гарснаас хойш технологийн томоохон компанид ажилладаг 80 мянга гаруй хүн ажлын байраа алдаад байна. Шалтгаан нь хиймэл оюун ухаан (AI)-ы үсрэнгүй хөгжилтэй холбоотой.
🎭 Snapchat, META гээд цуврал үргэлжилсээр
2026 оны эхний 4 сар өнгөрөхөд технологи салбар дахь цомхотголын долгион дахин сэргэлээ. Snapchat-н эзэн Snap (SNAP) компани өчигдөр тайлбарлахдаа “AI нь давтагдсан ажлыг бууруулж, ажлын бүтээмж, хурдыг нэмэгдүүлж, илүү жижиг багаар илүү ихийг бүтээх боломжтой болж байна” гэж мэдэгдсэн. Компани AI tool ашиглан Snapchat+, сурталчилгаа, дэд бүтэц зэрэгт том ахиц гаргаж, жилд $500 саяын зардал хэмнэх зорилготой байгаа.
👺 Асар том тоо: Энэ бол зөвхөн нэг жишээ. 2026 оны эхний улиралд технологийн салбарт 80,000 гаруй ажилтан ажлаасаа халагдсан бөгөөд үүний ойролцоогоор 50% нь AI эсвэл автоматжуулалттай холбоотой гэж тооцоолж байна.
🏄♂️ Цуваа үргэлжилсээр: Meta (META), Amazon (AMZN), Atlassian (TEAM), Pinterest (PINS) зэрэг томоохон компаниуд ч мөн адил “AI руу шилжих” нэрийн дор ажилтнуудаа цөөлж байна. Угаас том зургаар өнгөрсөн онд Америкт нийт 1.2 сая гаруй хүн цомхотголд өртсөн нь 2024 оны мөн үеэс 58% өссөн дүн болсон. Үүний 5% нь мөн л AI-тай холбоотой.
🪘 Ирээдүйн төлөв: Айдас уу, боломж уу?
World Economic Forum-н Future of Jobs Report 2025 дагуу бол 2030 он гэхэд 92 сая ажлын байр орлуулагдах боловч 170 сая шинэ ажлын байр үүсэх аж. Тэгэхээр нэмэлтээр нийт +78 сая ажлын байр бий болох нь! LinkedIn-н мэдээллээр AI аль хэдийнээ 1.3 сая шинэ ажлын байр бий болгосон гэнэ.
Эцэст нь… AI-н улмаас зарим ажлын байр устаж, цөөрч байгаа ч шинэ боломжийн үүд хаалга ч нээгдэж байна. “AI таны ажлыг авна” гэхээс илүү “AI-г ашиглаж, мэддэг хүн таны ажлыг авна” гэдэг үг үнэн болж байна даа.