Геополитикийн хүнд нөхцөл байдал үргэлжилж, шатахууны үнээс эхлээд бүхий л барааны үнэ өсөж эхлэв. Манай эдийн засаг эдгээр өдрүүдийг туулж гарах уу, элгээрээ хэвтэх үү гэдэг асуулт байна.
📌 Судалгаа: Өчигдөр Дэлхийн Банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа танилцуулсан. Энэ удаагийн тайлан, төсөөлөлд дайны үеийн нөхцөл байдлыг тусгасан нь онцлог.
🥴🫨 Өсөлтийг дагасан өсөлт
Өнгөрсөн онд Монгол шатахууны хомсдолд дахин нэрвэгдсэн. Одоо нөөц хэвийн байгаа хэдий ч 7 хоногийн Оросын талаас экспортод тавьсан хоригоо өргөтгөх шийдвэр гаргасан. Манай улс руу шатахуун хэвийн нийлүүлэх хэдий ч АИ-92-оос бусад төрлийн шатахууны борлуулалтын үнэ энгийн дизель түлш ₮2,200, Евро-5 дизель түлш ₮1,300, АИ-95 ₮500-өөр тус тус нэмэгдэхээр байгаа.
❤️🩹 Хүчтэй мэдрэгдэж эхлэв: Улмаар 3 сарын 30-ны байдлаар шатахууны үнийн өөрчлөлт ердөө 4% байсан бол 7 хоногийн дараа буюу 4 сарын 6-ны байдлаар энэ үзүүлэлт 10% болжээ. Шатахууны үнэ цаашид ч өссөөр байвал инфляц дахин 2 оронтой тоо руу орох нь дамжиггүй. Тэгвэл бодлогын хүү нэмэгдэж, зээлийн хүү ч өсөж, өндөр хүүгийн чөтгөрийн тойрог нахина.
😪 Бид тэсэж үлдэх үү…
Дэлхийн Банкны зүгээс дээрх нөхцөл байдал болон нүүрсний үнийн бууралт, биет хэмжээний өсөлтийн хязгаарлагдмал байдлыг харгалзан үзэж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг таамгийг 2026 онд 5%, 2027-28 онд дунджаар 5.5% орчим гэж зарлав. Түүнчлэн,
‼️ Анхаар: Хэдийгээр ирэх 2 жилд төсвийн ерөнхий тэнцэл ашигтай гарч, өрийн хэмжээ тогтвортой байх ч нүүрсний үнийн уналт болон импортын өсөлтөөс шалтгаалан урсгал тэнцлийн алдагдал тэлэх, гадаад өрийн эргэн төлөлт нэмэгдэх зэрэг санхүүжилтийн томоохон эрсдэлүүд хүлээгдэж байгааг санууллаа.
🥊 Сануулга: Геополитикийн мөргөлдөөнөөс үүдэлтэй гадаад эрэлтийн сулрал нь экспортын орлогыг бууруулж болзошгүй тул төсвийн сахилга батыг сахиж, мөнгөний бодлогыг хянуур хэрэгжүүлэх замаар эдийн засгийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх шаардлага тулгарч буй.
Эцэст нь… Нөхцөл байдал хүнд л байна даа. Бодитоор гэвэл сүүлийн үед сошиал медиад хаалгаа барих гэж байгаа үйлчилгээний газруудын пост олшров. Шалтгаан нь мэдээж үнийн өсөлт, татварын дарамт, худалдан авах чадвар муудсанаас ашигт ажиллагаа доголдсоных. Яана даа. Юутай ч Дэлхийн Банкны тоймыг ЭНД дарж бүрэн эхээр нь монгол хэл дээр уншаарай. Бага ч гэсэн ойлголт авах биз ээ.