Дэлхийн уул уурхайн хамгийн том 50 компанийн зах зээлийн үнэлгээ 2026 оны эхний улиралд $250 тэрбумаар нэмэгдэж $2.4 их наядад хүрчээ. Тэгвэл энэ өсөлтөд юу нөлөөлснийг сонирхоод үзье.
👣 Аваргуудын жагсаалт
Уул уурхайн аваргуудыг зах зээлийн үнэлгээгээр Австралид төвтэй BHP (BHP) тэргүүлж байна. Одоогийн байдлаар $BHP-н зах зээлийн үнэлгээ $186.7 тэрбумд хүрсэн бөгөөд он гарснаас нэгж хувьцааны үнэ 21.3% өсжээ. Харин удаах байранд $153.6 тэрбумын үнэлгээтэй Монголчуудын сайн танил Rio Tinto (RIO) орж, 3-р байранд $146.9 тэрбумын үнэлгээтэй Southern Copper (SCCO) тус тус бичигдлээ.
🔦 Өсөлтийн нууц: Өнгөрсөн 2-р сард Ираны дайн эхлэхээс өмнө алт болон мөнгөний үнэ огцом доош савлаад амжсан. Харин одоо нэг унц алтны үнэ $4.7 мянга, мөнгө $70 орчим буюу тогтвортой түвшинд арилжаалагдаж байна. Ерөнхийдөө, геополитикийн эрсдэл нэмэгдсэн ч түүхий эдийн үнэ өндөр хэвээр хадгалагдсанаар компаниудын үнэлгээ өсжээ.
🌋 Эргэн ирэлт
Хамгийн өндөр үнэлгээтэй 50 компанийн жагсаалтад Чилийн SQM (SQM) болон Америкийн Albemarle (ALB) нар өнгөрсөн оны IV улиралд эргэн нэгдсэн. Тус өсөлтөд зах зээл дээрх литийн үнэ сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Үүнээс шалтгаалан 2026 оны I улиралд Хятадын Ganfeng Lithium (002460.SZ)-н нэгж хувьцаа үнэ 56% өссөн ба энэ нь ТОП-50 компани дотроо 2-т бичигдэх амжилт болсон аж.
Дотоодын хэд… 2026 он гарснаас хойш Тавантолгой (TTL)-н нэгж хувьцаа үнэ 6.9% буурч, зах зээлийн үнэлгээ нь ₮1.5 их наядад хүрсэн бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-н нэгж хувьцаа 10.4% буурч, үнэлгээ нь ₮1.2 их наядад хүрээд байна. 🧐