Улс төрийн ороо бусгаа байдал арай гэж намдаж, яамдууд сайдтай боллоо. Амьсгаа авах завдал гарсных шинэ сайд нар маань хэр авлигажсан, хэр асуудалтай яам дээр томилогдож буйг харах уу даа.
🤓 Шударга байдлын үнэлгээ
АТГ-ын 2025 оны Шударга байдлын үнэлгээний тайланд төрийн 81 байгууллага оролцож, үнэлгээ нь өнгөрсөн оноосоо 2.3 оноогоор нэмэгдэж 74.9 болжээ. Энэ бол манай төрийн байгууллагуудын 100 онооноос авсан дүн.
👉 Яамдуудын хувьд дунджаас чүд доор буюу тус онд шударга үнэлгээний байдал нь 73.5 оноотой үнэлэгджээ. Угтаа 2022-2024 онд яамдуудын үнэлгээ дунджаас дээш түвшинд хадгалагдаж байсан ч өнгөрсөн онд буурчих нь тэр.
👇 Ийн буурахад яамдуудын гадаад шударга байдлын үнэлгээ 3.2 оноогоор буурсан нь ихээхэн нөлөөлсөн юм.
🖼️ Зураглал
Сүүлийн 7 жилийн хугацаанд яамдуудын шударга байдлын үнэлгээнд нэлээдгүй өөрчлөлт орсон. Тухайлбал, 2019 онд Эрчим хүчний яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам шударга байдлын үнэлгээгээрээ тэргүүлдэг байсан бол ёроолд нь ХХААХҮЯ, Зам тээврийн яам, Гадаад хэргийн яам тус тус тунадаг байв.
⚖️ 2025 он гэхэд Гадаад хэргийн яам ТОП-5-т, багтаж томоохон дэвшилт гаргасан бол 2019 онд дээрээсээ 6-рт эрэмбэлэгддэг байсан Эрүүл мэндийн яам доороосоо 2-рт бичигдэх хэмжээнд ухарчээ. Үүгээр тогтохгүй ганцхан жилийн дотор 8 оноо алдаад зогсохгүй Эрүүл мэндийн яамны шууд авлигын оноо 50.7, ил тод байдал 14.7 оноогоор хамгийн их буурсан юм.
Товчхондоо тус яам сүүлийн 5 жилд авлигал ил цагаан болж, хамгийн их тархсан цорын ганц яам болоод буй.
Эцэст нь… Тус тайланд дурдсанаар төрийн байгууллагуудад авлигал цэцэглэж буй гол шалтгаануудыг цалин хөлс бага, ажилгүйдэл, ядуурал, шунал тэргүүлжээ. Шинэ сайд нарнаас хамгийн их үсээ зулгааж, үгээ хэлэх сайдаар Э.Батшугар тодорчих шиг боллоо. Ай хө…