Тэртээ 2007 онд үүсгэн байгуулагдсан Тэнгэр Капитал ҮЦК 19 жилийн дараа шинэ өнгө төрх, менежментийн багтайгаар үйл ажиллагаа үргэлжлүүлэхэдбэлэн болжээ. Тэгвэл яг юу өөрчлөгдсөнийг хамтдаа харъя.
Удирдлагын өөрчлөлт
Дотоодын хөрөнгийн зах зээлд хэдийн танил болсон захирлуудын нэг С.Ган-Эрдэнэ Тэнгэр Капитал ҮЦК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон. Тэрээр өмнө нь Голомт Капитал ҮЦК-ийг 4 гаруй жил амжилттай удирдсан бөгөөд одоо Тэнгэр Капитал ҮЦК-ийг удирдаж, менежментийн багтаа шинэчлэлт хийгээд байна. Түүнчлэн, Тэнгэр Капитал ҮЦК-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар хөрөнгийн зах зээлд 7 жил ажилласан туршлагатай Н.Гомбодорж, тус компанийн дэргэдэх Тэнгэр фанд менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Дарханбаяр томилогджээ.
Рибрэндинг: Өмнөх логонд ХасБанк (XAC)-ны өнгө аяс давамгайлж, компанийн нэр кирилл бичлэгтэй байсан бол шинэ лого англи нэршил болон serif фонт бүхий минимал хэв маяг руу шилжжээ. Мөн эрхэм зорилго “Үнэ цэнийг эрхэмлэнэ”-ээс “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” болж өөрчлөгдөв.
Төлөв байдал
2025 онд Тэнгэр Капитал ҮЦК-ийн арилжааны дүн өмнөх оноос 13.7 дахин өсөж ₮1 их наядад хүрчээ. Ингэснээр компанийн ашигт ажиллагаа алдагдлаас ашиг руу шилжиж, МХБ (MSE)-д бүртгэлтэй 30 ҮЦК-иас ашгаараа 3-рт буюу нийт ашгийн 27%-ийг бүрдүүлэх болсон аж. Сонирхуулахад, өнгөрсөн онд компани OTC бондын анхдагч зах зээлийн арилжааны 20.8%-ийг бүрдүүлсэн бөгөөд зах зээлээс нийт ₮674.9 тэрбум, олон улсын зах зээлээс $120 саяыг татан төвлөрүүлжээ.
2026 оны хүлээлт: Компанийн тухайд энэ онд гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт болон брокерын цогц платформтой болох, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн том зорилтыг тавиад байна.
Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийн хөгжилд ҮЦК-иудын оролцоо ус, агаар мэт чухал. За тэгээд энэ хөгжилд шинэчлэгдсэн Тэнгэр Капитал ҮЦК ямар нөлөө үзүүлэх бол гэдэг тун сонирхолтой.