Тун удахгүй Казакстаны төв банк $350 саяын багц бүхий хөрөнгийг криптод оруулах гэж байна.
🤔 Үйл явдлын хураангуй
Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Казакстаны Төв банкны Ерөнхийлөгч Тимур Сулейманов криптовалютад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаар олон нийтэд нээлттэй ярьж эхэлсэн байдаг. Тухайн үед алт болон валютын нөөцөөсөө $300 сая хүртэлх дүнгээр криптовалютад хөрөнгө оруулах боломжтой талаар мэдэгдэж байсан юм. Улмаар саяхан 3-р сарын эхээр хөрөнгө оруулалтын дүнг $350 сая болгон нэмэгдүүлсэн төдийгүй ирэх 4 эсвэл 5-р сараас хөрөнгө оруулж эхлэхээ мэдэгдсэн.
🦾 Эрсдэлгүй туршилт: Энэ нь Казакстаны төв банкны нийт нөөц болох $69.4 тэрбумтай харьцуулахад ердөө 0.5%-тай л дүйх дүн.
👉 Цаашлаад, криптовалют шууд худалдаж авахаасаа илүүтэй криптовалюттай холбоотой компаниудын хувьцаа, Биткойны ETF гэхчлэн индексүүдэд хөрөнгө оруулах нь.
🏃🏻 Үйл явц
Одоогийн байдлаар тус төв банк хөрөнгө оруулах боломжит хувьцаа, индекс гэхчлэн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг судалж, жагсаалт гаргаж байгаа бөгөөд судалгаа нь дуусмагц зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авах аж.
😎 Хамгийн сонирхолтой нь хуваарийн дагуу хөрөнгө оруулалт нь эхэлбэл 5-р сараас хойш анхны хөрөнгө оруулалтын тайлан гарах төдийгүй хөрөнгө оруулалтын сагсаа $500–$700 сая хүртэл өргөтгөх боломжтой гэнэ.
Эцэст нь… Казакстаны төв банкны нийт нөөцийн 65%-77% нь алт, 27%-30% нь валютын нөөц бүрдүүлж байгаа. Хэдий хөрөнгө оруулалтын хэмжээ нь бага харагдах ч бусад улсын төв банкнуудад криптовалютаар нөөцөө төрөлжүүлэх боломж, эрсдэлийг үлгэрлэн харуулж байгаа гэх утгаараа чухал үйл явдал болж байна.