АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
“САНХҮҮГИЙН ИННОВАЦ ТЕКСПРИНТ-2026” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

 

Санхүүгийн Зохицуулах Хороо болон Lemon Press-н хамтран зохион байгуулсан “Санхүүгийн Инновац ТекСпринт – 2026” уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.  

📌 Ямар шийдлүүдийг хайв? ТекСпринт уралдаан 2 дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад эцсийн шатанд тунаж үлдсэн 11 баг хариуцлагатай зээлийн үйл ажиллагааг дэмжих, хэрэглэгч санхүүгийн ухаалаг шийдвэр гаргаж, өр төлбөрөө ухаалгаар зохицуулах технологид суурилсан инновац шийдлүүдээ танилцуулав. 

🤖🎮 Нийтлэг шийдэл: AI + Game

Багуудын санал болгосон бүтээгдэхүүн, платформууд өөр өөр байсан ч нэг ижил чиг хандлага тод харагдсан нь хиймэл оюун ухаан болон тоглоомжуулалтыг хослуулсан шийдлүүд байв. За тэгээд урьдчилсан болон менторын шатыг давж ₮21 саяын шагналын эзэн болсон шилдэг багуудын шийдлийг харвал, 

♣️ Centro (I байр): Зээлийн хэт өсөлтийг "Finance AI Advisor"-оор дамжуулан шийдвэрлэхээр зорьжээ. Тэд хэрэглэгчийн дата дээр анализ хийж, зөвхөн мэдээлэл өгөөд зогсохгүй зан төлөвийг нь сайжруулах зөвлөмж өгөхөд төвлөрсөн байна.

🏙️ FinMind (II байр): "FinCity" хэмээх виртуал хотыг санаачилсан нь сонирхолтой шийдлүүдийн нэг байв. Хэрэглэгчийн санхүүгийн эрүүл мэнд сайн байвал түүний виртуал хот үзэмжтэй, хөгжилтэй байх аж. Энэхүү сэтгэлзүйн холбоо нь санхүүгээ хянах сэдлийг төрүүлэх юм.

🐑 Тэнцэл (III байр): "Чиний санхүү - Чиний сүрэг" уриатайгаар 18-35 насныханд зориулсан "Sonor AI" шийдлийг санал болгов. Тоглоомын зарчмаар мөнгө хэмнэх сорилтуудыг (жишээ нь: 5 өдөр мөнгө үрэхгүй байх) зохион байгуулж, хуримтлалын дадлыг мал маллах соёлтой холбожээ.

📚 FinNova(Тусгай байр): Санхүүгийн боловсролыг бага наснаас нь олгох шаардлага байгааг хөндсөнөөрөө онцлог. Тэд хүүхдийг эцэг эхээсээ зээл авч, түүнийгээ хөдөлмөрөөрөө төлөх зэргээр бодит амьдралын дадлыг тоглоомын аргаар эзэмшүүлэх системийг танилцуулсан юм. Энэхүү шийдэл нь 17 хүртэлх насны 921 мянган хүүхдэд хүрснээр ирээдүйн санхүүгийн боловсролтой иргэдийг бэлтгэхэд нөлөөлөхөөр байна. 

⛓ Блокчэйн технологи

Үлдсэн багуудын хувьд хэрэглэгчийн зөвхөн өнөөгийн нөхцөл байдлыг харуулах биш, ирээдүйн эрсдэлийг тооцоолох, хамгийн оновчтой зээлийн хувилбаруудыг санал болгох, цаашлаад санхүүгийн шийдвэр гаргалтыг бүхэлд нь автоматжуулах зэрэг шинэлэг санааг гаргав. Тэр дундаас онцлууштай нь KhanSolution баг финтекүүдийн хоорондын мэдээлэл солилцооны хоцрогдол, давхардсан зээл олголтыг бууруулахын тулд блокчэйн ашиглан "Real-time API" систем санал болгосон нь чанаргүй зээлийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөхүйц шийдэл байлаа.  

Эцэст нь… Сүүлийн жилүүдэд нэг талаасаа финтекийн хөгжил хурдсаж, нөгөө талаас хэрэглээний зээл огцом нэмэгдэж буй. Зохицуулагч байгууллагуудаас ч холбогдох хууль журмын өөрчлөлтүүдийг хийж байгаа. Энэ удаагийн ТекСпринт уралдаан нь энэ хоёр урсгалын огтлолцол дээр гарч ирж буй шинэ шийдлүүдийг нэг дор харуулсан талбар боллоо.

Зах зээл дээр үүсээд буй асуудлуудыг зөвхөн хязгаарлалт, зохицуулалтаар шийдэх бус, технологид суурилсан ухаалаг өөрчлөлтөөр даван туулах боломж байгааг харуулав. Ялангуяа хэрэглэгчийн зан төлөвт нөлөөлөх, санхүүгийн шийдвэр гаргалтыг илүү хариуцлагатай болгох, эрсдэлийг урьдчилан тооцоолох шийдлүүд давамгайлсан нь энэ салбарын дараагийн чиглэлийг тодорхойлж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ