Ипотекийн зээлийн хөтөлбөр (ИЗХ) хэрэгжиж эхлээд 13 жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.1 дахин өсөв. Одоо харин энэ сөрөг үр дагаврыг засна гэнэ.
🙀 Тогтвортойгоос үсрэлт рүү
2013 оны II хагаст ₮1 их наяд байсан ипотекийн зээлийн хэмжээ 13 жилийн турш тасралтгүй өсөж 2026 оны эхний байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл ₮11.5 их наядад хүрээд байна. Энэ хугацаанд,
📌 2013-2020 он: Энэ хугацаанд ипотекийн зээл тогтвортой өссөн боловч орон сууцны үнэ харьцангуй тогтвортой буюу 1 м.кв талбайн үнэ ₮1.8 сая орчимд хадгалагдаж байв.
💥 5 жилийн өмнөх ₮5 их наядын давалт: Харин 2021 оноос хойш буюу ипотекийн зээлийн үлдэгдэл ₮5 их наяд давсны дараа орон сууцны үнэ илүү хурдтай өсөж эхэлсэн аж. Энэ үеэс л 1 м.кв-ын үнэ нэг, хоёр саяар хэмжигдэхээ больсон хэрэг.
🤯 88.6%-ийн хамаарал
Лавшруулаад, 2022 оноос хойших хуучин орон сууцны үнэ болон ипотекийн зээлийн үлдэгдлийн хамаарал буюу корреляцийг харвал 0.94 (r=0.94) байгаа нь бараг л төгс эерэг хамааралтай байгааг илтгэнэ.
🧠 R²=0.886: Улмаар орон сууцны үнийн өөрчлөлтийн ойролцоогоор 88.6% нь ипотекийн зээлийн өөрчлөлттэй хамт хөдөлж байгаа гэсэн үг. Үлдсэн 11.4%-д инфляц, барилгын материалын үнэ, ханш, хүн амын төвлөрөл гэх мэт үзүүлэлт нөлөөлж байгаа гэж харж болохоор.
📐 y=a+bx: Нэмээд 2022 оноос хойших дата дээрээ үндэслэн шугаман регресс хийж харвал зээлийн үлдэгдэл ₮1 их наядаар нэмэгдэх бүрд байрны үнэ дунджаар ₮387 мянгаар өсөх хандлагатай байна.
🔤 Шийдэл = Шинэ хууль гэнэ
Өнгөрсөн 7 хоногт Орон сууцны санхүүжилтийн банкны тухай болон Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч “ИЗХ нь зах зээлийг гажуудуулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх зэрэг сөрөг үр дагавар бий болгохоос гадна эрэлт нь өссөнөөр 5,000-6,000 гаруй иргэний хүсэлт, зарим тохиолдолд 5-6 жилийн хүлээгдэл бий болж байгаа” гэдгийг дурдсан аж.
⛱ Гарах өөрчлөлт: Цаашид ипотекийн хөнгөлөлттэй 6%-ийн хөтөлбөрийг ЗГ-т үе шаттайгаар шилжүүлэх, шинээр байгуулагдах Орон сууцны санхүүжилтийн банкны анхны хөрөнгө оруулалтыг хийх зэрэг ажил хийгдэх гэнэ. Юу болохыг харж л байя даа.