АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
ИЗРАЙЛ ИРАНЫ МӨРГӨЛДӨӨНИЙ НӨЛӨӨ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД

Израйл Ираны мөргөлдөөнөөс үүдэн зах зээлд олон хөдөлгөөнүүд болж байна. Үүний нэг нь Өмнөд Солонгосын томоохон компаниудын хувьцааны савлагаа. 

🎢 Галзуу хулганын эргэлт

Лхагва гарагт Өмнөд Солонгосын гол индекс болох KOSPI (^KS11) 12.1%, KOSDAQ индекс (^KQ11) 14% тус тус унаж, зах зээлийн үнэлгээ нь 1 өдрийн дотор ₩662 их наядаар агшив. Шинжээчдийн хувьд Америк болон Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээлийг цөөн хэдэн том компанид төвлөрсөн гэж үздэг. Гэхдээ Солонгосын төвлөрөл бүр илүү ажээ. Тодруулбал, KOSPI индексийн 1/3-аас илүүг Samsung Electronics (005930.KS) болон SK Hynix (000660.KS) гэсэн 2 компани л бүрдүүлдэг.

🧻 Уналтын барцад: Өмнөд Солонгос газрын тосныхоо 70% орчмыг, шингэрүүлсэн хийн 30% хүртэлх хэсгийг Ойрх Дорнодоос импортолдог. Гэтэл Иран болон Израйлд мөргөлдөөн гарсан тул Өмнөд Солонгосын хөрөнгө оруулагчид шатахууны үнэ өсөж, инфляц хөөрөгдөхөөс болгоомжилсон аж.

🧼🫧 Хэт хөөсрөл: Нөгөө талаас 2026 оны эхний хоёр сард AI-н давлагаагаар KOSPI индекс бараг 50% орчим өссөн. Тэр дундаа Samsung-н хувьцааны үнэ сүүлийн 12 сард 216%, SK Hynix-нх 356% нэмэгдэв. Иймд хөрөнгө оруулагчид хэт хөөсөрсөн, хангалттай ашгаа өгсөн хувьцаагаа зарахыг илүүд үзсэн бололтой.

🤒 Улааныг харж урваж, шарыг харж…

Энэ уналтаас 1 өдрийн дараа буюу өчигдөр зах зээл эргэн сэргэж KOSPI 9.63% өсөж унасан шархныхаа тодорхой хэсгийг нөхөв. Энэ нь газрын тосны үнэ тогтворжиж, хөрөнгө оруулагчид технологийн хувьцаануудыг хэт хямдарсан гэж үзэн эргэн худалдан авах шийдвэр гаргасантай холбоотой аж.

Эцэст нь… Ойрх Дорнодын нөхцөл байдал хэвийн болох хүртэл зах зээлийн нөхцөл байдал хэдэнтээ хувирах бололтой. Манай уншигчид яг энэ эгзэгтэй цаг үед томоохон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах гэж байгаа бол сайтар тунгааж, болгоомжтой хандана биз ээ. Гэснээс Монголын хувьцаанууд иймэрхүү үйл явдалд өртөж, унаж босдог бол үзээтэй байх сан даа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ