Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр болж бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 11%-д хүргэлээ.
Төв банкны үндсэн гол зорилт болох инфляцыг тогтворжуулахад ашигладаг гол арга хэрэгсэл нь бодлогын хүү билээ. Эдийн засгийн өсөлт саарах шинж тэмдэг ажиглагдвал Төв банк бодлогын хүүгээ бууруулж мөнгөний үнэ цэнийг хямдруулснаар зээл олголт болон хэрэглээг дэмжиж, эдийн засгийг сэргээх бодлогыг баримталдаг.
Энэ удаад өнгөрсөн сарын инфляц 6.4%-тай гарч сүүлийн 3 жилийн доод түвшинд хүрснээс шалтгаалан бодлогын хүүг 1 нэгж хувиар буурууллаа. Түүнчлэн цалин тэтгэврийн өсөлт болон төсвийн тэлэлт нь инфляцыг өдөөх эрсдэлтэй байгаа ч нөлөө нь хүлээлтээс бага байгаа тул Монголбанк инфляцын богино хугацааны төсөөллөө бууруулсан байна.