Маргааш сагсан бөмбөгийн эрэгтэй Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын Playoff-н тоглолтууд эхлэх хуваарьтай байна. Үүнээс өмнө та бүхэнд энэ улиралд тохиосон онцлох үйл явдлыг хуваалцъя.
🥇 Улирлын амжилт
Өнгөрсөн Лхагва гарагт улирлын сүүлийн тоглолтууд болж дууслаа. Айхтар өрсөлдөөнтэй 10 багаас энэ удаад 18-9 амжилтаар SG Apes баг хүснэгтийг тэргүүлсэн бол өнгөрсөн улирлын аварга Хасын Хүлэгүүд хүснэгтийг үзүүрлэсэн аж. Сонирхуулахад, 3-т орсон BCH Knights багийг оруулаад эхний 3 багийн хожил, хожигдлын харьцаа эн тэнцүү өндөрлөжээ.
🥸 Өөр юу болов? Энэ улирал лигийн өнгө төрхийг шинээр тодорхойлсон залуу тамирчид, өрсөлдөөнийг шинэ түвшинд авчирсан импорт тоглогчид, бизнесийн ертөнцийн аваргууд ивээн тэтгэгчээр оролцсон гээд дуулиант үйл явдлууд ихтэй байв.
🆕 Холбооны цом: Түүнчлэн МСБХ-ноос Үндэсний Дээд Лиг, М Хөгжлийн Лиг, Оюутны Лигийн багууд эмэгтэй 16, эрэгтэй 32 баг оролцсон Холбооны Цомын тэмцээнийг зохион байгуулсан. Галзуу ганц тоглолтоор шийдэгдсэн тус тэмцээний аварга баг ₮100 саяыг халаасалсан билээ.
💰 Багуудын төсөв
2025-2026 оны улиралд нэг баг дунджаар 5-6 байгууллагаар ивээн тэтгүүлсэн ба үүнд шинээр Худалдаа Хөгжлийн Банк (TDB), Монложистикс Холдинг (MLG) зэрэг ХК-иуд багтжээ. Хамгийн олон ивээн тэтгэгчтэй багаар нийт 8 байгууллагатай гэрээлсэн Сэлэнгэ Бодонс болон Darkhan United багууд тодорлоо. Сэлэнгэ Бодонсын хувьд энэ playoff-д NBA-д гялалзаж явсан Демаркус Казинсыг дахин нэгтгэхээс гадна ₮2 тэрбумаар монголын 3х3-н шигшээ багийн 4 тамирчныг эгнээндээ нэмжээ.
📰 Нээлттэй мэдээлэл: Цаашлаад, SG Apes-н энэ улирлын нийт төсөв 2 жилийн өмнөхөөс 81.8% өсөж ₮4 тэрбумд хүрчээ. Төсвийн ойролцоогоор 70% буюу ₮2.8 тэрбумыг ивээн тэтгэгчид бүрдүүлсэн гэнэ.
🏆 Аваргын таамаг… Сагсан бөмбөг сонирхогчид аваргын таамгаа Toki апп дээр хуваалцсан ба оролцогчдын хамгийн их буюу 36% нь SG Apes-г түрүүлэх багаар сонгоод байна. Харин удаах байранд 26%-ийн санал авсан Хасын Хүлэгүүд, гутгаар байранд 20%-ийн саналтай Сэлэнгэ Бодонс тус тус бичигджээ. Та юу гэж бодож байна? 👀