АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
ТОРГУУЛИЙН ОРЛОГО УЛСЫН ХЭМЖЭЭНД

 

Улсын хэмжээнд 2023-2024 онд 6.4 сая зөрчилд шийтгэл ногдуулж, нийт ₮361 тэрбумын хүү, торгуулийн орлого төвлөрүүлжээ. Тухайн жилүүдэд ₮322.7 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч гүйцэтгэл нь давж биелсэн харагдав. 

Уг орлогын 97.2% буюу ₮351 тэрбумыг орон нутгийн төсөвт, 2.8% буюу ₮10 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлээд буй. Харин аудитын шалгалтаар ₮32.3 тэрбумын зөрчил илэрсэн байна. Гэснээс орон нутгийн гэж яриад байгаа нь нийслэл нэмээд 21 аймгийг илэрхийлж байгаа шүү. 

🔎 Хэн хамгийн их торгов? 

Торгууль ногдуулагч байгууллагаар харахад, 59.8% буюу ₮154.2 тэрбумыг Татварын Ерөнхий Газар бүрдүүлж тэргүүлж байгаа бол удаад нь Цагдаагийн Ерөнхий газар 35.4% буюу ₮91.3 тэрбум, Гаалийн ерөнхий газар 3.4% буюу ₮8.8 тэрбумыг тус тус төвлөрүүлэв. 

Улаанбаатар хотод ногдох торгуулийн дүн гэхэд тус 2 жилд ₮211.4 тэрбум байсан бөгөөд мөн л гүйцэтгэл нь 108.7% давж биелэн ₮229.7 тэрбумд хүрсэн бол 21 аймагт ₮96.2 тэрбумын торгуулийн орлого олсон байна.

Гүйцэтгэл нь давж биелснийг өмнөх жилийнх нь төлөгдөөгүй торгуулиудтай хамааралтай хэмээн тайлагнажээ.

🐣 Хүүгийн орлого

Цаашлаад, хүүгийн орлогын хувьд ЗГ-ын гадаад зээлийг дотоодод дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу төсөвт төвлөрөх хүүгийн төлбөрөөс бүрддэг аж.

2023 онд хүүгийн орлогыг ₮58.9 тэрбумаар төлөвлөсөн ч гүйцэтгэлээр ₮2 тэрбум,

2024 онд ₮56.4 тэрбумаар төлөвлөж, гүйцэтгэл нь ₮23.1 тэрбум буюу үндсэндээ ₮25.1 тэрбумыг төсөвт төвлөрүүлсэн байна.

🐾 Мөнгөний мөр

Орон нутгийн төсөвт төвлөрсөн ₮351 тэрбумын орлогоос гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ₮55.9 тэрбумыг, авто замын санд ₮48.3 тэрбумыг хуваарилан зарцуулсан байгаа бөгөөд үлдсэн 70% гаруй буюу ₮246.9 тэрбумыг орон нутгийн төсвийн суурь орлого болгон зарцуулсан аж. Торгуулийн орлогоос Нийслэлийн авто замын санд ₮36 тэрбум, аймгуудад ₮12.3 тэрбум төвлөрсөн байна. 

Эцэст нь… Төвлөрүүлсэн нь ч яах вэ, цаана чинь хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй торгуулийн үлдэгдэл ₮321.8 тэрбум байгаа гэнэ. Дийлэнх нь татварын торгууль. Замын хөдөлгөөний зөрчлийн торгууль гэхэд 2017 оноос эхэлж байгаа бол татварынх 2012 оноос эхэлж байх жишээний. 2024 оныг хүртэл төлөгдөөгүй торгууль гээд л бод. 
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ