Дэлхий нийтийн анхаарлыг татсан Жеффри Эпштэйнтэй холбоотой хэргийн баримтуудад Монголтой холбоотой мэдээллүүд нэлээдгүй олон удаа дурдагдсаныг та анзаарсан уу? Тэгвэл тус 3 сая гаруй хуудастай Эпштейний баримтад Монголын талаар юу байгааг ухаж төнхье.
🗣️ Юуны өмнө: Эпштэйний талаар товчхон мэдээлэхэд тэрээр Америкийн тэрбумтнуудад санхүүгийн зөвлөх үйлчилгээг үзүүлэгч нэгэн байсан бөгөөд түүнийг 2005 оноос эхлэн бэлгийн мөлжлөгийн хэргээр FBI-с шалгаж эхлэн, 2019 онд баривчилсан түүхтэй.
🇲🇳 Монголын тухай ярианууд
Америкийн Хууль зүйн яамнаас ил болгосон Эпштэйний баримтуудад "Mongolia" гэх үг нийт 870 удаа давтагджээ. Харин үүний араас өмнө нь Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх болон Гадаад хэргийн сайдын албыг хашиж явсан Л.Пүрэвсүрэнтэй холбоотой илэрцүүдийг тоолцол 219-д хүрэх аж. Өөр сонирхолтой зүйл гэвэл:
👀 Улс төрийн томчууд: Хэргийн материалд өмнө нь сонгогдож байсан 2 Ерөнхийлөгч, 1 Ерөнхий сайд, 2 сайдын зөвлөх дурдагдсан ба тэд хамгийн анх 2013 оноос эхлэн Эпштэйнтэй холбоо тогтоож байжээ.
🗳️ Тэр жилийн сонгууль: Экс Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны сонгуульд ялалт байгуулсны дараа өөрийн хүрээллийн сайдын зөвлөхөөр ажиллаж ирсэн Ч.Ганбатаар дамжуулж Эпштейнд сонгуульд ялахад туслалцаа үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлсэн нь баримтад багтжээ. Мөн тус сонгуулийн үйл явцыг Ч.Ганбат дэлгэрэнгүй байдлаар Эпштэйнд мэдээлж байсан аж.
🪙 Криптовалютын боломж: 2015 оноос эхлэн Ч.Ганбат нь төрийн оролцоотой шинэ криптовалют гаргах боломжийн талаар Эпштэйнтэй харилцсан ба Төв банкны дижитал мөнгөтэй төстэй уг криптовалютыг Чингис койн гэж нэрлэхээр төлөвлөж байсан нь мөн харагдаж буй.
Эцэст нь… Эдгээр баримтуудаас харахад 2013-2019 он хүртэлх хугацаанд Эпштэйнийн Монголд хэрэгжүүлэх, туршихаар төлөвлөж байсан санаанууд нь ажил хэрэг болж чадалгүй түүнтэй цуг хорвоог орхисон бололтой. Хэрэв та Эпштейнийн цахим шуудан хэрхэн харагдаж буйг сонирхож байвал jmail.world сайтыг сонирхоод үзээрэй. 📬