Биднийг лаа, чүдэнз, Чойжоо 3-тай зууралдаж байх зуур дэлхий даяар шинээр суурилагдсан салхин эрчим хүчний хүчин чадал 150 ГВт-д хүрч рекорд тогтоогоод байна.
🌏 Ази тэргүүлэв
Global Wind Energy Council (GWEC)-н тоо баримтаас үзэхэд, 2025 онд дэлхий даяар шинээр суурилуулсан салхин эрчим хүчний хүчин чадлын өсөлтөд Азийн орнууд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
🇮🇳 Энэтхэгийн манлай: Тодруулбал, Энэтхэг Улс өнгөрсөн жил 6.3 ГВт шинэ суурилуулалт хийж, үндэсний дээд амжилт тогтоов.
🇺🇸 & 🇨🇳: Түүнчлэн Америкт 7 ГВт-аас дээш шинэ хүчин чадалтай станц ашиглалтад орох төлөвтэй байгаа. Харин Хятад 11-р сарын байдлаар СЦС-ын хүчин чадлаа 89 ГВт-н хүчин чадал нэмсэн. 2025 оны эцэст 100 ГВт-д хүрсэн байх магадлалтай байгаа юм.
🇪🇺 Европын өсөлт: Мөн Европ тив 22.5 ГВт шинэ хүчин чадал нэмсэн нь 2024 оныхоос ойролцоогоор 5 ГВт-оор илүү байлаа.
⚡️ Улам цойлно
Цаашлаад, 2030 он гэхэд Вьетнам, Австрали, Филиппин зэрэг хөгжиж буй зах зээлүүд салхины эрчим хүчний хүчин чадлаараа Европын зах зээлүүдтэй өрсөлдөх боломж бүрдэх боломжтой байгаа аж. Улмаар дэлхийн салхин эрчим хүчний нийт хүчин чадал 2030 он гэхэд 2 тераваттад хүрэхээр байгаагийн 12%-ийг Хятадаас бусад Ази, Номхон далайн орнууд бүрдүүлэхээр байгаа юм.
📌 Өөрөөр хэлбэл, хөгжиж буй орнууд дэлхийн эрчим хүчний өсөлтийн 80%-аас дээшийг эзэлж, салхины эрчим хүч ирээдүйн цэвэр, найдвартай эрчим хүчний системийг бий болгоход гол үүрэг гүйцэтгэж байна.
🦧 Харин бид
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого буюу “Алсын хараа 2050”-д сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30%-д хүргэх зорилт тавьсан. Энэ утгаараа 2 салхин ЦС, 7 наран ЦС-ын төслийг эхлүүлсэн. Гэхдээ 2024 онд нийт ЦЭХ үйлдвэрлэлийн ердөө 0.8%-ийг УЦС-аас, 5.9%-ийг СЦС-аас, 2.7%-ийг НЦС-аас буюу нийт үйлдвэрлэлийн 9.4% нь л сэргээгдэх эрчим хүчнээс хамааралтай байна. Одоо тэгээд дийлэнх ЦЭХ гаргаж байгаа ДЦС нь гэмтээд харанхуй сууж байна даа.