Өнгөрсөн онд алтны дээд үнэ 9 удаа шинэчлэгдсэн. Он гарснаас хойш дахин 17.7% өсөж өчигдрийн 16 цагийн байдлаар унц нь $5,130-т хүрэв. Харин бид энэ боломжийг ашиглаж чадаж байна уу?
❌ Хариулт нь: ҮГҮЙ
Өнгөрсөн онд экспортолсон алтны биет хэмжээ жилийн өмнөхөөсөө 7.3%, 2020 оныхоос 64.6% буурч 10.8 тн-д хүрсэн нь сүүлийн 5 жилийн хамгийн бага үзүүлэлт болсон. Гэсэн хэдий ч 2025 оны алтны экспортын орлого 2022 онд 19.7 тн алт экспортолсонтой ойролцоо буюу $1.2 тэрбумд хүрсэн нь 1 кг алтны борлуулалтын үнэ хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна. Үүний үр дүнд экспортолсон алтны хэмжээ хоёр дахин багассан ч орлого ижил түвшинд хадгалагдсан хэрэг.
😵 Алдагдсан боломж: Хэрэв бид 2025 онд 2020 оныхтой адил буюу 30 тн алт экспортолсон бол экспортын орлого нь ойролцоогоор $3.45 тэрбум болж түүхэн дээд түвшинд хүрэх байв. Энэ нь 2025 оны бодит орлогоос 2.8 дахин өндөр буюу тус оны гадаад худалдааны ашгийн 78.4%-тай тэнцэх дүн юм.
🔻 Алдагдсан боломж: Хэрэв бид 2025 онд 2020 оныхтой адил буюу 30 тн алт экспортолсон бол экспортын орлого нь ойролцоогоор $3.45 тэрбум болж түүхэн дээд түвшинд хүрэх байв. Энэ нь 2025 оны бодит орлогоос 2.8 дахин өндөр буюу тус оны гадаад худалдааны ашгийн 78.4%-тай тэнцэх дүн юм.
🫣 Алдаж байгаагийн шалтгаан
Монгол Улсад бүртгэгдсэн 105 алтны ордын 572.2 тн нөөцөөс зөвхөн 14 орд л олборлолтод ашиглагдаж байна. Харин 68 орд нь ямар нэг хориггүй атлаа эдийн засгийн эргэлтэд ороогүй буюу нийт 228.7 тн алт “хадгалагдсан” хэвээр байна. Өөрөөр хэлбэл, бид алтны үнэ өндөр байгаа энэ үед экспортлох хангалттай нөөцтэй хэр нь хайгуул, олборлолт хийхгүй хав дараад байгаа хэрэг.
👀 Бидний боломж
Дэлхийн бүхий л улсууд алтны үнийн өсөлтийг өөрт ашигтай байдлаар эргүүлж буй. Оросын Төв банкны алтны нөөцийн үнэ л гэхэд 2022 оны 2-р сараас хойш $216 тэрбумаар өсөж санхүүгийн чадавхыг нь эрс сэргээж байна. Харин бид хэзээ уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж, хайгуулаа эрчимжүүлж, өндөр орлого олох боломжоо ашиглах юм бол доо.