Өнгөрсөн Баасан гарагт мөнгөний үнэ 5.5%, он гарснаас хойш 8.2% өсөж анх удаа $80-ын босгыг давав. UBS-н шинжээчдийн таамаглалаар тус үнэт металл одоогийн өсөлтөө хадгалсаар энэ онд $100-ыг давах төлөвтэй байгаа юм.
🤓 Мөнгө ямар үед өсдөг вэ?
2025 оны эхэнд $32-оор арилжаалагдаж байсан мөнгө жилийн турш 169% өсөж, өнгөрсөн 7-р сараас эхлэн түүхэн өндөр үзүүлэлтээ ойр, ойрхон эвдэх болсон. Үүнээс өмнө мөнгө 2011 онд түүхэн өндөр түвшинд хүрч байсан ч түүнээс хойш 2024 он хүртэл сүртэй өсөлтгүй буюу $20-$33-т хэлбэлзэж байсан билээ.
🎤 Хариулт: Энэ удаагийн мөнгөний өсөлтөд геополитикийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын шийдвэрээс гадна цэвэр эрчим хүчний шилжилт ихээхэн нөлөөлж буй. Тодруулбал, мөнгөний нийт эрэлтийн 50%-иас дээш хувийг аж үйлдвэр бүрдүүлдэг.
😮💨 Стратегийн түүхий эд: Энэ дундаа нарны эрчим хүчний салбар эрэлтийн ихэнх хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар, нарны эрчим хүчний салбар мөнгөний эрэлтийн 25%-30%-ийг эзэлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 2 дахин өсөх боломжтой гэх тооцоолол бий.
☝️ Эрчим хүний шилжилт дагасан хөөргөдөл
Том зургаараа, мөнгөний эрэлтийн 50.7%-ийг аж үйлдвэр, 24.5%-ийг хөрөнгө оруулалт, 22%-ийг гоёл чимэглэл, мөнгөн эдлэл бүрдүүлж байгаа. Ирэх 10 жилд уг үнэт металл уламжлалт буюу хөрөнгө оруулалт, гоё чимэглэлийн зорилгоор ашиглагдахаасаа илүүтэй аж үйлдвэрлэлийн салбарт илүү үүрэг рольтой түүхий эд болох магадлалтай.
🔙 Оны өмнөхөн Хятад 2026 оны 1 сарын 1-нээс эхлэн мөнгөний экспортдоо хориг тавих магадлалтай гэх шуум гарч, үнэ ханшинд нь ч овоо нөлөөлсөн. Мөнгөний экспортыг хориглоогүй ч 44 компанид л мөнгө экспортлох зөвшөөрөл олгосон буюу хязгаарлалттай болгосон юм.
🤔 Гэсэн ч зах зээлд Хятад мөнгийг “Dual use” буюу энгийн хэрэглээнд болон батлах хамгаалах салбарт ашиглах боломжтой түүхий эдийн жагсаалтдаа оруулах уу гэх хүлээлт байсаар байгаа. Ингэснээр экспортод нь хориг тавих нөхцөл бүрэлдэх юм.
Ер нь энэ таамаглал ч магадлалтай буюу Хятадын сэргээгдэх эрчим хүчний тэлэлт, тэр тусмаа нарны эрчим хүчний үйлдвэрлэлд мөнгө чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятадаас гадна дэлхий даяар л их, бага хэмжээнд цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулж байгаа гэхээр эрэлт их байх нь лавтай.