АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Хятадын AI од Zhipu IPO хийв

 

Өнгөрсөн жилийн 4-р сард Хятадын технологийн титануудын адислалыг хүртсэн AI од Zhipu IPO хийнэ гээд бичиж байв. Тэд төлөвлөсөн хугацаанаасаа 3 сараар хоцорсон ч Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж, зах зээлийг донсолгож байна. 

🗞️ IPO хураангуй

Knowledge Atlas Technology буюу олноо Zhipu гэх нэрээр танигдсан Хятадын AI компани олон нийтэд 37.4 сая орчим буюу нийт хувьцааныхаа 20%-ийг санал болгож, зах зээлээс HK$4.3 тэрбумыг татан төвлөрүүлжээ. IPO-г нь амжилттай болсон гэхэд ч багадахаар буюу 1,159 дахин илүү захиалга аваад амжиж. Улмаар арилжаа нээсэн өдрөө хувьцааны үнэ нь 15% өсөж HK$116-т хүрсэн байна. 

💎 Компани өөрсдийгөө HK$52.8 тэрбумаар үнэлж, нээлттэй зах зээлд хөл тавьсан бөгөөд дэлхийн хамгийн анхны AGI суурьтай AI компани болоод буй. 

🤓 Улмаар Zhipu IPO-р татан төвлөрүүлсэн санхүүжилтийнхээ 70% орчмыг судалгаа, хөгжүүлэлтэд хуваарилахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Мөн тун удахгүй Zhipu GLM-5 загвараа олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаа аж. 

🔮 2026 оны AI төлөв

Zhipu-р тогтохгүй тун удахгүй MiniMax хэмээх Хятадын AI компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр гарах сураг байна. Ер нь л Хятадын AI компаниуд IPO-гоо шавдуулж буй гол шалтгаан нь OpenAI, Anthropic тэргүүтэй барууны өрсөлдөгчдөөсөө өрсөх. Хэрэв тэдний яарч буй шалтгаан үнэхээр үнэн бол бид энэ онд OpenAI, Anthropic тэргүүтэй халуухан компаниудын хувьцааг авах боломжтой гэсэн үг. 

🤨 Zhipu GPT-г гүйцэж чадах уу? Zhipu нь Хятадын 6 AI барсын нэг бөгөөд тэдний Z.ai загварыг ChatGPT-тай өрсөлдөх хэмжээний потенциалтай хэмээж байгаа. Өдгөө 7 нас хүрч буй Zhipu-г Цинхуа их сургуулийн 2 төгсөгч үүсгэн байгуулж, Alibaba (BABA), Tencent (TCEHY), Baidu (BIDU) гэхчлэн Хятадын хамаг л том компаниудаас санхүүжилт татаж байсан гээд хүүрнэх юм олонтой. 

😮‍💨 Тэд дэлхийн хэмжээнд ChatGPT-г гүйцэж, түрүүлж чадахгүй байлаа ч 1.4 тэрбум хүнтэй Хятадын зах зээлдээ бол эзэгнэн суух чадвартай л гээд байгаа юм даа. 

Юутай ч AI халуурал дуусах нь битгий хэл бараг дундаа ч ороогүй байх шиг. Энэ жил том, том AI компаниуд IPO хийж, нээлттэй зах зээлд хөл тавих магадлал яг л 50%-тай байна. Энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс байвал эртнээс сайн компаниудаа шилж сонгоод, ясыг нь цайтал судалж байхад гэмгүй дээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ