Монголын хүний нөөцийн салбарт шинэлэг арга барил, технологийг нэвтрүүлэгч Метаког хиймэл оюун ухаан (AI)-т цоо шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Тэд үйлчилгээнийхээ цар хүрээг өргөсгөж энэ мэдээг уншиж суугаа та ч тус үйлчилгээг ашиглах боломжтой болсон байна шүү. Чихээ нааш нь!
Зөвхөн танд зориулсан AI зөвлөмж
Метаког нь тоглоомд суурилсан платформын тусламжтайгаар компаниудын хүний нөөцийн эргэцийг багасгахын тулд шинэ ажилтнуудынхаа зөөлөн ур чадварыг тодорхойлох, одоогийн багийн гишүүдийн ажлаас халшрах хандлага зэргийг илрүүлэх B2B үйлчилгээг санал болгодог байсан бол одоо өргөжиж хувь хүмүүс рүү чиглэсэн шинэхэн B2C үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм.
Ямар учиртай билээ? Тус үйлчилгээ нь XXI зуунд амьдарч буй хүн бүрт тулгарах болсон анхаарал дутмагшилаас эхлээд 18 суурь чадваруудыг 8 төрлийн тоглоомын тусламжтайгаар үнэлэхийн сацуу AI-н тусламжтайгаар дутагдалтай байгаа чадваруудыг сайжруулах, хэрэглэгчийн нөхцөл байдалд тулгуурласан зөвлөмжийг өгөх аж.
Яагаад чухал вэ? Хэрвээ танд хүмүүс өдөрт 77 удаа имэйлээ, 80 гаруй удаа гар утсаа шалгадаг гэвэл өөрийн тань нөхцөл байдалтай хэр ойр сонсогдож байна? IG, TikTok-н хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн анхаарал төвлөрөлт буурсаар 13 жилийн дотор 2.5 минутаас 47 секунд болсон байна. Эргээд анхаарал төвлөрөлт сулрах нь бидний суралцах, ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдгийг ч баталсан байдаг.
Хэрвээ та өөрийн анхаарал төвлөрөлт болон бусад 18 суурь ур чадвараа Метакогийн тоглоомоор шинжүүлэхийг хүсвэл ЭНД дарж туршиж үзэх боломжтой шүү.
Шинэлэг аргаар хүний нөөцөө бүрдүүлэгсэд
Метакогийн тусламжтайгаар өдгөө ТЭСО групп, Инвескор ББСБ ХК (INV), CU (CUMN) тэргүүтэй компаниуд ажлын байрны сонгон шалгаруулалтдаа дан ганц анкет, CV-г голчлохоос илүү тухайн ажил горилогчийн анхаарал төвлөрөлт, авхаалж самбааг сорьсон танин мэдэхүйн ур чадварыг шалгах тоглоомын аргыг ашиглах болсон. Нэмээд өөрсдийн ажилтнуудынхаа ажлаас халшрах хандлагын судалгааг ч тэдгээр тоглоомуудын тусламжтайгаар авч байгаа гэнэ.
Гэснээс хэрвээ тус үйлчилгээг сонирхож буй байгууллага байвал Лимонууд нь та хэддээ бяцхан бэлэгтэй шүү. Юу вэ гэхээр, Метакогийн үйлчилгээг эхний сардаа 20% хямдруулан ашиглах боломж.
Эцэст нь… Монгол өдгөө хүн амын цонх үе дээрээ явж байгаа бөгөөд ирэх 4 жилд 2013 оноос хойш төрсөн Альфа үеийнхний тоо 46% өсөж 1.2 саяд хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр ирэх 5-15 жилд мэдээ орсон цагаасаа л TikTok, Roblox-той найзалсан залуусын арми хөдөлмөрийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч болох нь. Тэдгээр хүүхдүүдийг одоогийнх шиг 20 асуулттай анкетаар ажлын байранд сонгоно гэдэг юу л бол? Ажил олгогч нар маань одооноос уламжлалт аргаа өөрчилж эхлэхгүй бол горьгүй нь дээ.