АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Үндэсний баялгийн сангийн эргэн тойронд

 

Сүүлийн хоёр жилд баялгийн санг бодит бүтэц, дүрэм, менежменттэй систем болгох эхлэл тавигдсан. Өөрөөр хэлбэл, “ярих” үе дуусаж, ажиллуулах шат руу орж байна. Тэгвэл энэ сан яг ямар асуудлыг шийдэх вэ, бодитоор ажиллаж эхлэв үү? 

🧐 Яагаад баялгийн сан хэрэгтэй вэ? 

Байгалийн баялгаас хэт хамааралтай эдийн засагт уул уурхай идэвхжихэд экспорт, төсөв өсдөг ч “маргааш юу үлдэх вэ?” гэсэн асуулт үргэлж тодорхой хариугүй хоцордог. Баялгийн сан гэдэг ойлголт эндээс эхэлнэ. Энэ нь байгалийн баялгаас олсон орлогын тодорхой хэсгийг ирээдүйд хадгалж, өсгөж, дараагийн үед үлдээх зорилготой тогтолцоо юм. 

⁇ Байх шаардлага байна уу? Манай эдийн засаг түүхий эдийн үнэд хамгийн эмзэг. Үнэ өсөхөд орлого огцом нэмэгдэж, унахад нь төсөв, ханш, иргэдийн амьжиргаа хамт савладаг. Баялгийн сангийн гол зорилго нь энэ савлагааг зөөлрүүлж, орлогын мөчлөгийг тэнцвэржүүлэхэд оршино.

🔍 Яг ажиллаж байгаа юм уу? Баялгийн сан олон жил улс төрийн түвшинд яригдсаар 2016 онд үндэс нь тавигдаж, 2024 онд эрх зүйн орчин нь бүрдэж, анхны орлого төвлөрч эхэлсэн бол энэ оноос сангийн хөрөнгийн менежментийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах Чингис хаан Үндэсний баялгийн сан ХХК байгуулагдаад ажиллаж байгаа билээ.

📈 Юу бүтээв? 

Энэ оны 10-р сарын байдлаар Ирээдүйн өв санд ₮5.2 их наяд, Хуримтлалын санд ₮752 тэрбум төвлөрөөд байна. Харин 2030 он хүртэл уул уурхайн экспортын өсөлтөөс хамааран Ирээдүйн өв сангийн хөрөнгө одоогийн түвшнээсээ 3.7 дахин өсөж ₮19.3 их наядад хүрэхээр байгаа бол Хуримтлалын сангийн хөрөнгө 5.5 дахин нэмэгдэх төлөвтэй буй. Хөгжлийн сангийн хувьд одоогоор хөрөнгө удирдлага нь тодорхойлогдож байгаа бөгөөд 2029 оноос орлого төвлөрч эхлэхээр байгаа юм.  

📌 Энэ хөрөнгийг юунд зарцуулах уу? Ирээдүйн өв санд хуримтлагдсан хөрөнгө нь мөнгөн хадгаламж хэлбэрээр, найдвартай буюу дэлхийн томоохон төв банкнуудад хадгалагдаж байна. Сангийн зарцуулалтын хувьд 2030 оноос зөвхөн тухайн жилийн цэвэр хүүгийн орлогын 10%-ийг Улсын төсөвт шилжүүлэх зохицуулалттай. Үлдсэн 90% нь үндсэн сан дахь нийт хуримтлагдаж байгаа хөрөнгийнхөө хамт ирээдүйн  Монголчуудад өвлүүлэгдэнэ. 

🏡 Ямар хэрэгтэй юм бэ? Харин Хуримтлалын сангийн хөрөнгө бидний амьдралын чанарт шууд нөлөөтэй. Тодруулбал, төрийн өмчит уул уурхайн компаниуд 2023, 2024 оны ашгаасаа тус бүр ₮500 тэрбумыг Хуримтлалын санд төвлөрүүлсэн. Ирээдүйд хувийн хэвшил тусгай АМНАТ ч энэ санд төвлөрөх юм. Одоогоор сангийн хөрөнгийг ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа ч зээлдэгчдийн сар бүрийн төлөлтөөр санд буцаж хуримтлагдана. Харин санд орж буй ногдол ашиг нь бүх иргэнд тэнцүү хуваарилагдаж, 2030 оноос иргэд өөрийн нэрийн данс дахь хөрөнгөө ашиглах боломжтой болох юм.

Эцэст нь… Баялгийн сан гэх ойлголтод одоо л нэг олон улсын стандарт, зарчим, сайн туршлагыг нэвтрүүлэх ажил эхэлж улс төрөөс ангид, ил тод, хариуцлагатай удирдах үндэс тавигдаж байна. Цаашид ч хяналт, үр ашиг, өгөөж, зөв хуваарилалт чухал байна даа. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ