АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Монголын эдийн засаг 2025 онд

 

🚶🚶‍♀️ Гэдэн годон алхаж л… 

Энэ оны эдийн засгийн үзүүлэлт авдрын хээ шиг эрээн байна. Зарим нь өсөж, зарим нь хэцүүдэв. Энэ хооронд зарим салбар, бизнес эрхлэгчид байгаа нөхцөл байдлыг сэтгэлийн хүчээр давах гэж хичээсэн бол зарим нь дампуурч бүр хаа нэг зарим хүмүүсийн амьдрал цэцэглэж ч байх шиг. 

2025 оны эдийн засгийг товчоор дүгнэвэл, гэдэн годон урагшилж байгаа ч хүү нь өндөр, ашиг нь нимгэн, гадаад орчны дэмжлэг сул, дотоод бодлогын орон зай хязгаарлагдмал хэвээр үлдсэн жил байлаа.

Юутай ч манай эдийн засаг энэ оны III улиралд 5.9% өсөж 2015 оны зэрэгцүүлэх үнээр ₮9 их наядад хүрээд буй. Тэгвэл өнгөрсөн оны эдийн засгийн бүх тоо та бидний амьдралд яаж нөлөөлөв өө? 

🤺 Эцэс төгсгөлгүй тулаан: Бодлогын хүү VS Инфляц 

Энэ онд инфляцын дундаж түвшин дунджаар 8.7% байж. Харин бодлогын хүү 2-р сараас хойш 12% дээрээ яг л хадаастай юм шиг тогтчихоод байна. Инфляцын түвшин өнгөрсөн оны 12-р сараас хойш Монголбанкны зорилтот түвшинд хадгалагдахгүй байгаа учраас бодлогын хүү ч бууж өгөхгүй, 12% дээрээ данайгаад суугаа нь энэ. Өөрөөр хэлбэл, бид сүүлийн 35 сарын турш мөнгөний хатуу бодлоготой нүүр тулж байна даа. 

⚔ Яагаад өндөр байна аа? Өнөө шатахуун, хүнс, импортын барааны үнэ амсхийх завгүй өссөөр, инфляцыг байнга өдөөгөөд байгаа юм шүү дээ. 5-р сарын байдлаар харахад л сүүлийн 5 жилд өргөн хэрэглээний 35 бараа, үйлчилгээний 75% өссөн байсан. Ийм болохоор та бидний авч байгаа зээлийн хүү 2 оронтой тооноос буухгүй байгаа юм. Хадгаламж ч адил. 

Шинжээчдийн таамгаар бол бид ирэх онд ч 9%-ийн инфляцтайгаа зодолдох бололтой. Инфляцыг өдөөж байгаа нь импорт гэсэн дээ, тэгвэл дараагийн сэдэв рүү оръё. 

😓 Авдаг нь манайд, өгдөг нь танайд

Дэлүүн болдог, Цонжин болдог би болдоггүй ээ гэдэг шиг гадаад худалдаа маань гавьдаггүй ээ. Яагаад юу байх вэ дээ, нүүрсний үнэ нь буураад экспортоос олдог хэдэн ₮ нь багасаад байхад май^2 гээд импортод өгч байгаа мөнгөө нэмээд суугаа тул орохын өсөлтийг гарахыг өсөлт гүйцэхгүй байна аа хө. 

🔍 Тоо сөхье: 2023 оны өдийд уул уурхайн салбар маань хорионоос гарч цэцэглээд л, шуудай шуудайгаар эдийн засаг руу мөнгө цутгаад л хагартлаа баяртай байлаа бид. Гадаад худалдааны тэнцэл хамаг их дээрээ буюу $5.4 тэрбум тулчихсан. Иймдээ ч тэр жил ₮-ийн ханш тун чанга байсан юм даг. Харин өнөөдөр тэнцэл маань уруудсаар чүү ай $3.5 тэрбумыг шүргэмүй.

🫀 Уналт ба босолт

Дээр ярьсан үндэсний баялгийн сангийн асуудал уул уурхай, эдийн засаг, ирээдүй хойчтой маань гүн холбоотой тул наад захын ойлголтыг хүн бүр ойлгоосой гээд орууллаа. Одоо энэ сангийн хөрөнгө хэрхэн нэмэгдэх нь уул уурхайн компаниудын орлого, экспорттой шууд холбоотой. Харин тэдний орлого юутай хамааралтай вэ? Мэдээж түүхий эдийн үнэ.

🫂 Унана, өснө: Энэ онд нүүрсний үнийн уналт үргэлжиллээ. Унаад л байлаа, хальт тогтчихоод л, сэргэх шахчхаад л унаад л байлаа. Эцсийн дүндээ энэ онд 14.4% унав. Нөгөө талд манай нүүрсний экспортын биет хэмжээ нэмэгдсэн тулдаа гүн ангал руу уначихсангүй. Бүр нөгөө талд зэсийн үнийн өсөлт ангал руу унагахгүй түшсэн хэрэг. 

Тодруулбал, зэсийн үнэ энэ онд 38.1% өссөн тул ГВУН дундарчихгүйхэн шиг, гадаад худалдааны ашиг алдагдал руу гулсчихгүйхэн шиг тэслээ. Энэ утгаараа экспортын хүндийн төв зэс рүү шилжээд байна. Ирэх жил Оюу толгойн зэсийн гарц улам нэмэгдэнэ. Зэсийн үнэ энэ мэтээр тогтвортой өсөлттэй байгаад байвал эдийн засаг маань элгээрээ хэвтчихгүй хөдлөөд байхаар байна даа. 

🛐 Хүчин мөхөс төгрөг

Өмнөх хэсгүүдэд, инфляц буухгүй байна, импортын барааны үнэ өссөн, гадаад худалдааны ашиг буурсан гээд баахан гуниглалаа. Бүр гунигламаар нь энэ бүх нөхцөл байдал манай ₮-ийн ханшийг “А” ч гэж хэлэх сөхөөгүй болтол нь хүчин мөхөстүүлэв. 

2023 онд гол 6 валютын ханшны 5-ынх нь эсрэг хүчтэй зогсож чадсан ₮-ийн ханш өнөөдөр бүгдийнх нь өмнө сулран унав. Оны эхэнд €1=₮3,561 байсан бол одоо ₮-ийн ханш тухайн үеэс 17.7% суларч €1=₮4,189.8 болсон байна. Цаашлаад, рублийн эсрэг бүр 42.1%, юанийн эсрэг 8.3% гэх мэтээр бүгдийнх нь эсрэг сулраадхаж. 

💔 Таслагдсан гинж… 

2024 оны эдийн засгийн тоймыг бичихдээ ирэх оны төсвийг алдагдалгүй баталсан тухай инээд алдаад бичиж байв. Нүглийн нүдийг гурилаар гэдэг шиг өнөө төсөв чинь өнгөрсөн 11-р сарын байдлаар ₮1.8 их наядын алдагдал хүлээсэн байдаг байгаа. Энэ алдагдал бүр сүүлийн 4 жилийн хамгийн их нь гэж бодохоор… 

⛓️‍💥 Яагаад вэ гэхээр: Энэ оны татварын орлого сүүлийн 10 жилд 2 дахь удаагаа буурчихсан яваа. Энэ нь нүүрсний үнийн уналт болон байгууллагууд татвараа төлж чадахгүй байгаа хүндхэн нөхцөл байдалтай холбоотой. Угаас 2025 оны улсын төсөвт ₮17.9 их наядын татвар төвлөрөх байсан ч ₮15.5 их наяд төвлөрсөн буюу 86%-ийн гүйцэтгэлтэй байгаа гэнэ. 

Татвараа авчихна, мөнгө орж ирнэ, алдагдал хүлээхгүй гээд товлосон зардлаа гаргаад л байшингаа бариад л, замаа засаад л эргээд харахад ААН-үүд нь хэцүүдээд татварын орлого нь багасаад алдагдал хүлээхгүй гэж байсан төсөв нь бараг ₮2 их наядаар нь алдчихаад байгаа нь энэ. 

Базаагийн базаа… Бидэнд зовлон бэрхшээл зөндөө л байна. Хэцүүхэн тоонууд ч үүнийг харууллаа. Гэхдээ бас сайжралт явагдаж байгаа. Энэ онд S&P Global Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулснаар манай улс 13 жилийн дараа дахин “Double B” түвшинд хүрсэн. Засахыг нь засаж, сайжруулахыг нь сайжруулаад явбал хэдхэн хүн амтай, асар их баялагтай улсын эдийн засаг өндийхөд юухан байх вэ. Гол нь зөв хүмүүсээ сонгож, хяналт тавьж, бодлогоо зөв тодорхойлж, шулуун шударга замаар явах л хэрэгтэй байна даа. 2026 онд эдийн засаг маань өнгөлөг байх болтугай. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ