АРИЛЖАА ХААЛТТАЙ 🕒 09:30 - 15:00
AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00% AND 18.00 0.00% INQ 345.00 0.00% MOST 32.50 0.00% GSB 25,135.62 0.00% NETC 50,301.37 0.00% SPLE 103,254.79 0.00% CECA 103,353.42 0.00% GSB2 76,035.62 0.00% ACB-3/2/28-19.5 100,700.00 0.00% SUU3-27/08/28-16 0.00 0.00% OCHN-21/9/28-18. 101,203.77 0.00%
Монголын тогтвортой санхүүжилтийн өнөөгийн төлөв

Энэ онд ОУСК-ийн дэргэдэх Тогтвортой банк санхүүгийн холбоо Монголын тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг 1 шат ахиулж “Consolidating” буюу “Бэхжиж буй” түвшинд хүргээд буй. 

Тогтвортой санхүүжилтийн эх үүсвэр татан төвлөрүүлэлтээрээ ХААН Банк (KHAN) тэргүүлж байгаа буюу энэ оны III улиралд ногоон зээлийнх нь нийт зээлд эзлэх хувь 7.4% буюу ₮1 их наядад хүрээд байгаа билээ.

👀 Тогтвортой, ногоон сагс: $1.1 тэрбум 

Цаашлаад, тус банкны нийгмийн санхүүжилт 2 жилийн дотор ₮281 тэрбум, жендэрийн зээл ₮1.7 их наядад хүрээд буй. Нийлбэр дүнгээрээ 2022 оноос хойш $KHAN $1.1 тэрбумыг санхүүжилтийг зах зээлээс татан төвлөрүүлжээ. Хэрэв та мэдэх бол ХААН Банк ХК-ийн Гүйцэтгэх захирал ТоС холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж, өнгөрсөн хугацаанд туулсан өөрсдийн туршлагаа ТоС холбоон дээр нэвтрүүлж яваа. 

🖼️ Ногоон, тогтвортой хөгжлийн стратеги

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын ногоон зорилт ТоС холбоотой шууд хамааралтай. 2023 онд ТоС холбоо 37 гишүүнтэй байсан бол өдгөө 70 гишүүн, 92 бодлогын ба ОУ-ын дэмжигчтэй болжээ. Тэд жил бүр гишүүдээсээ “Манлай банк”-аа тодруулан, тухайн жилийн үйл ажиллагаагаа чиглүүлэх үүрэг хүлээлгэдэг. Сүүлийн 2 жил ХААН Банк ХК ТоС холбооны “Манлай банк”-аар ажиллаж байгаа бөгөөд өдгөө холбоо 3 төрлийн платформыг зах зээлд нэвтрүүлсэн байна. Юун түрүүнд ногоон санхүүжилт татах сонирхолтой компаниуд БОНЗ-ын үнэлгээгээ илүү амар буюу цахимаар тайлагнах боломжтой болов. 

Тус платформыг СЗХ болон МХБ-д хүлээлгэн өгсөн бөгөөд компаниуд зөвхөн БОНЗ-ийн үзүүлэлтээ тайлагнахаас гадна үнэлгээ, зөвлөмж авах боломжтой гэдгээрээ онцлог. Мэдээд авахад, МХБ-ийн I ангиллын компаниуд БОНЗ-ын тайлангаа тус платформ дээр заавал оруулах үүрэгтэй байдаг.

Үүнтэй адил хүнсний ЖДБ-уудын БОНЗ-ыг үнэлэх тусдаа платформыг бий. Харин 3 дахь платформ нь ХААН Банк ХК-ийн нэвтрүүлсэн ногоон дата платформ. Тус платформын хувьд илүү иргэн, ААН рүү чиглэсэн ногоон санхүүжилтийн мэдээлэл авах, шалгууруудыг нь харах боломжтой платформ юм.  

Эцэст нь… Дээрх бүх үйл явдал, тоо баримтаас бидний анзаарах ёстой зүйл нь компаниуд хэзээ, хэзээнийхээсээ илүү тогтвортой санхүүжилтийн ач холбогдлыг ойлгож, тогтвортой, ногоон имиж бүрдүүлэхэд анхаарах болжээ. Дээрээс нь ТоС холбоо “Тогтвортой санхүүжилтийн форум”-ыг жил бүр уламжлал болгон зохиосноор тогтвортой санхүүжилтийн хэлэлцүүлэг өрнөх платформ өргөжих суурь болж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ