АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Эрсдэлийн удирдлага

Төв клирингийн тооцооны үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлд гишүүн байгууллагуудын төлбөрийн чадварын эрсдэл, үнэт цаасны үнийн өөрчлөлтийн эрсдэл, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварын эрсдэл болон бусад эрсдэлүүд багтдаг. Эдгээр эрсдэлүүдээс хамгаалахын тулд нарийвчилсан, байнгын удирдлагатай эрсдэлийн удирдлагын тогтолцоог бид хэрэгжүүлдэг.

Клирингийн гишүүн дефолт буюу төлбөрийн үүргээ биелүүлэх боломжгүй болсноор төлбөр тооцоонд оролцогчдын бүхий л үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж цаашлаад системийн эрсдэлийг бий болгодог. Тооцооны гишүүн дефолт болсон нөхцөлд хохирлыг барагдуулахдаа олон улсад түгээмэл хэрэглэгддэг дараах аргачлал, дарааллыг бид ашиглаж байна.