Бид үнэт цаасны клирингийн үйл ажиллагааг гүйцэтгэхдээ үнэт цаасны хадгалалт, бүртгэл
хөтлөх чиг үүрэг бүхий хадгаламжийн байгууллагууд болон үнэт цаасны төлбөрийн үйл
ажиллагаа гүйцэтгэх арилжааны банкуудтай хамтран ажилладаг.
Хадгаламжийн байгууллага
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв - Төв клиринг болон тооцооны гишүүдтэй гэрээ
байгуулан үнэт цаасны хадгалалт, бүртгэлийг хөтлөх, төв клирингээс ирүүлсэн даалгаварт
үндэслэн үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төлбөр
тооцоонд оролцогчийн дансанд гарсан үнэт цаасны өөрчлөлтийг Төв клирингэд мэдэгдэх
үүрэгтэй төлбөр тооцоонд оролцогч юм.
Бид 2019 оноос эхлэн кастодиан банкуудтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд үнэт цаасны
төлбөр тооцоог бидний илгээсэн төлбөрийн даалгаварт үндэслэн гүйцэтгэх, үнэт цаасны
хадгалалт, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх үндсэн чиг үүрэгтэйгээр дараах банкууд бидний
төлбөр тооцооны системийн нэг хэсэг болон ажиллаж байна.
Голомт банк |
Голомт Банк
Бирж нь 2019 оны 7 дугаар сараас Голомт банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. |
---|---|
Хаан банк |
Хаан Банк
Бирж нь 2020 оны 5 дугаар сараас Хаан банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. |
Худалдаа, Хөгжлийн банк |
Голомт Банк
Бирж нь 2020 оны 4 дугаар сараас Худалдаа, Хөгжлийн банкны кастодиан банктай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. |
Төлбөр гүйцэтгэгч банк | |
Капитрон банк | Биржийн төлбөр гүйцэтгэгч банкаар Капитрон банк гэрээ байгуулан ажилладаг бөгөөд төв клиринг болон тооцооны гишүүдийн хүсэлтээр үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх харилцах данс нээх, гэрээний дагуу төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй барьцаа хөрөнгийн харилцах данс байршиж буй банк юм. |
Богд банк | Биржийн төлбөр гүйцэтгэгч банкаар Богд банк гэрээ байгуулан ажилладаг бөгөөд төв клиринг болон тооцооны гишүүдийн хүсэлтээр үнэт цаасны арилжааны төлбөр тооцоо хийх харилцах данс нээх, гэрээний дагуу төлбөрийн даалгаврыг гүйцэтгэх үүрэгтэй барьцаа хөрөнгийн харилцах данс байршиж буй банк юм. |