Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 457 дугаар тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн БХ-07/25 тоот тогтоолоор бүртгэгдсэн "Жи Эс Би Актив Хоёр ТЗК" ХХК-ийн "ЖИ ЭС БИ ХОЁР ХБҮЦ" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийг дуустал 09:00-17:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
"Жи Эс Би Актив Хоёр ТЗК" ХХК-н Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас
📌 ХБҮЦ-ны ерөнхий нөхцөл:
✔️ Хугацаа: 24 сар
✔️ Жилийн хүү: 18.0%
✔️ Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам
✔️ Үндсэн төлбөр төлөгдөх давтамж: Хагас жил тутам
✔️ Нэгж үнэ: 100,000 төгрөг
✔️ Нийт үнийн дүн: 30.0 тэрбум төгрөг
🔹 Захиалга авах хугацаа: 2025.12.03 – 2025.12.09
Үнэт цаас гаргагч: Жи Эс БИ Актив Хоёр ТЗК
Андеррайтер: Ти Ди Би Секьюритис ХХК
Туслах андеррайтер: Эс Жи Инвестмент ХХК