“ИНВЕСКОР ГЛОБАЛ КЬЮ ХБАХОС” ХХК
( Хувьцааны код; INQ )
“ИНВЕСКОР ГЛОБАЛ КЬЮ ХАМТЫН БИРЖЭЭР АРИЛЖААЛАГДДАГ ХОС” ХХК нэгж эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 сарын 30-ны өдөр тус компанийн хурлын зааланд зохион байгуулагдав. Хуралд “ИНВЕСКОР ГЛОБАЛ КЬЮ ХБАХОС” ХХК-ийн Сангийн нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хурлын ТУЗ-ын дарга С.Тулга даргалж, ТУЗ-ын гишүүд гүйцэтгэх захирал, хурал зохион байгуулах комисс, тооллогын комисс болон нэгж эрх эзэмшигчдийг оролцуулан хийв. 2024 оны 4 сарын 30-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг мэдээлэх бүртгэлийн өдрийн байдлаар Сангийн нийт саналын эрхтэй нэгж эрхийн тоо 850,492 ширхэг байснаас 2024 оны Нэгж эрх эзэмшигчдийн ээлжит хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 717,738 саналын эрхтэй, нийт 4 нэгж эрх эзэмшигч хүрэлцэн ирснээр хурлын ирц 84,4 хувьтайгаар хурал хүчин төгөлдөр болов.
Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, ТУЗ-ийн гаргасан дүгнэлт, Сангийн гишүүдийн цалин урамшуулал, чөлөөлөх томилох тухай болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:
- Сангийн 2023 оны үйл ажиллагаатай холбоотой холбогдох тайлангуудад ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг батлав.
- Сангийн ТУЗ-ийн гишүүдийн цалин, урамшууллын хэмжээг тогтоов.
- Сангийн дараах ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгов.
- Батбаярын Жүгдэррагчаа
- Амарсанаагийн Мөнгөнзул
- Сангийн ТУЗ-ийн ердийн гишүүдэд
- Лхагваагийн Билгүүн
- Бадамваанчигийн Мөнгөнзулыг тус тус томилов.
“ИНВЕСКОР ГЛОБАЛ КЬЮ ХБАХОС” ХХК
2024 оны 4 сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот