“МОСТ ФИНТЕК” ХУВЬЦААТ КОМПАНИ
( Хувьцааны код: MOST)
“МОСТ Финтек” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 сарын 25-ны өдөр тус компанийн meet.most.mn цахим хаягаар хосолсон хэлбэрээр зохион байгуулагдав. Хуралд “МОСТ Финтек” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ТУЗ-ийн дарга А. Сүхдорж даргалж, ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх захирал, хурал зохион байгуулах комисс, тооллогын комисс болон хувьцаа эзэмшигчдийг оролцуулан хийв. 2024 оны 4 сарын 25-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг мэдээлэх бүртгэлийн өдрийн байдлаар саналын эрхтэй нийт 485,969,700 ширхэг хувьцаа эзэмшигчдээс 429,215,594 ширхэг буюу 88.3 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид ээлжит хуралд оролцож хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов.
Хурлийн дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, ТУЗ-ийн дүгнэлт, төсвийг батлах тухай болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:
- “МОСТ ФИНТЕК” ХК-ийн 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
- “МОСТ ФИНТЕК” ХК-ийн 2024 оны ТУЗ-ийн төсвийг тус тус батлав.
“МОСТ Финтек” ХК
2024 оны 4 сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот