Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 412 дугаар тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн БХ-06/25 тоот тогтоолоор бүртгэгдсэн "Си И Си Ая Ассет Ван ТЗК" ХХК-ийн "Си И Си Ая ХБҮЦ нэг" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийг дуустал 09:00-17:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
