АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
"Анд-Энерги" ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИ

(Хувьцааны код: AND)

“Анд-Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 сарын 27-ны өдөр тус компанийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр нээлттэй зохион байгуулагдав. Хуралд “Анд-Энерги” ХК-ийн ТУЗ-ийн дарга, гишүүд, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зохион байгуулах комисс болон тус компанийн 22 хувьцаа эзэмшигчид оролцлоо.

2024 оны 4 сарын 5-ний хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийн байдлаар нийт 654 хувьцаа эзэмшигчид “Анд-Энерги” ХК-ийн 78,070,758 ширхэг хувьцааг эзэмшиж байгаагаас тус ээлжит хуралд 67.53% буюу 52,724,500 ширхэг хувьцааг эзэмшдэг 22 хувьцаа эзэмшигч оролцож, хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов. 

Хурлийн дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга болон асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:

  • Анд-Энерги ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт, 2023 оны санхүүгийн тайланг дүгнэсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг тус тус батлав.
  • Анд-Энерги ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн гишүүдэд
  1. Ганхуяг овогтой Түвшин
  2. Далхаа овогтой Мөнхбаяр
  3. Төмөрбат овогтой Барс
  4. Цэнд-Аюуш овогтой Гүррагчаа

 Төлөөлөн удирдах зөвлөлийн Хараат бус гишүүдэд 

  1. Дүүсүрэн овогтой Мөнхбат
  2. Шинэхүү овогтой Эрдэнэцэцэг 
  3. Дашдаваа овогтой Боргио 
  4. Цэнддоо овогтой Алигэрмаа 
  5. Даваасамбуу овогтой Галхүү нарыг тус тус

2024 оны 4 сарын 27-ны өдрөөс эхлэн 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хүртэл 2 жилийн хугацаагаар сонгов.

Бүртгэлийн өдрийн байдлаар “Анд-Энерги” ХК-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 90 мөнгө буюу нийт 70,263,682.2 төгрөг (далан сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун наян хоёр төгрөг хорин мөнгө)-ний ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр компанийн хувьцаа эзэмшигчдэд хуваарилах тогтоолыг танилцуулав.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэлгэрэнгүй видео мэдээллийг “Анд-Энерги” ХК-ийн фейсбүүк пэйж хуудаснаас авах боломжтой.

 

“АНД-ЭНЕРГИ” ХК

2024 оны 4 сарын 27-ны өдөр

Орхон аймаг