2025 онд УИХ болон Санхүүгийн зохицуулах хороо хамтран “ТОП-100 ААН”-үүдэд барьцаагүйгээр 5.0 тэрбум төгрөг хүртэлх бонд гаргах эрхийг олгох шийдвэр гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 313 дугаар тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн БХ-05/25 тоот тогтоолоор бүртгэгдсэн “СҮҮ” ХК-ийн гаргаж буй "СҮҮ БОНД-2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал 09:00-17:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
Үнэт цаас гаргагч: Сүү Хувьцаат Компани | SUU JSC
Арилжаа эрхлэх байгууллага: Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК
Холбоо барих утас: (+976) 7000-0501
И-мэйл хаяг: info@ubx.mn
Вэбсайт: www.ubx.mn
