Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БХ-03/25 тоот тогтоолоор бүртгэгдсэн "Ашид Капитал Ассет ТЗК" ХХК-ийн "Симпл ХБҮЦ" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал 09:00-17:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.
