АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
"Ногдол ашгийн төлөлтийн өдрийг зарлая!" арга хэмжээ амжилттай боллоо

Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, Lemon Press болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран зохион байгуулсан "Ногдол ашгийн төлөлтийн өдрийг зарлая!" арга хэмжээ амжилттай боллоо.

🟥Арга хэмжээний үер Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК-ийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал олон улсын хугацаат мэдээлэл хүргэдэг стандарт болох “Corporate action”-ийн талаар илтгэл тавьсан бол Лимон Прессийн хамтран үүсгэн байгуулагч, ерөнхий редактор Э.Золбаяр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, хувьцаат компаниудын хөрөнгө оруулагчидтай харилцах харилцааг үр ашигтай байлгахад чиглэсэн “Investor relation”-ийн талаар илтгэл тавилаа.

🟥 Мөн арга хэмжээний үеээр “Ил тод байдлыг нэг алхам урагшлуулья” хэлэлцүүлгийг анх удаа зохион байгуулав. Хэлэлцүүлгийн зочдоор Санхүүгийн зохицуулах хорооны Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авир, Сүү ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, Хаан банкны ТУЗ-ийн нарийн бичгийн дарга О.Ариунтулга, Голомт Кастодиан банкны захирал Б.Туяачимэг нар хүрэлцэн ирж, сонирхолтой яриа өрнүүллээ.

May be an image of 9 people, lighting, speaker, television, newsroom and text
May be an image of 14 people, suit, television, dais, newsroom and text

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Вэб сайт: https://ubx.mn/mn/

Холбоо барих утас: 7000-0502

#Хөгжилд_Хамтдаа

#Хариуцлагатай_Хөрөнгийн_Зах_Зээл

#MongolianCapitalMarketNextStep