#Ногдол_ашгийн_төлөлтийн_өдрийг_зарлая!" уриалгад нэгдсэн байгууллагууддаа талархал илэрхийлье!
Улаанбаатар Үнэт Цаасны Бирж ХК, Lemon Press болон Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо хамтран "Ногдол ашгийн төлөлтийн өдрийг зарлая!" уриалгыг гаргасан. Энэхүү хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх санаачлагад нийт 25 үнэт цаасны компани, “Хаан банк” ХК, “Голомт банк” ХК, “Хас банк” ХК, “Ард Кредит ББСБ” ХК, “Сүү” ХК зэрэг хувьцаат компаниуд нэгдсэн онцлог үйл явдал боллоо.
2024 он гарснаас хойш 42 ХК ногдол ашиг тараахаар зарласнаас 6 ХК төлөлтийн өдрөө тодорхой зарлан компанийн үйл хэрэг (corporate action) нь нэг алхам олон улсын хугацаат мэдээллийн стандартад ойртлоо. Ногдол ашгийн төлөлтийн өдрийг тодорхой зарласнаар мэргэжлийн хөрөнгө оруулагчид цаг алдалгүй ногдол ашгаараа хөрөнгө оруулалт хийх, ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөгөө тодорхой гаргах зэрэг олон давуу талууд бий болдог.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Вэб сайт :https://ubx.mn/mn/
Холбоо барих утас: 7000-0502