“Мэдээлэл Технологийн Үндэсний Парк”, “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь үндэсний мэдээлэл, харилцаа холбооны болон инновацын чиглэлийн компаниудын өсөлт, өргөжилтийг дэмжих, тэдэнд дотоодын хөрөнгийн зах зээлээр дамжуулан ил тод, тогтвортой санхүүжилтийн хувилбаруудыг санал болгох, хөрөнгө босгох үйл явцад бэлтгэх таатай нөхцөл орчныг хамтран бүрдүүлэхэд оршино юм.

