“Улаанбаатар Хотын Худалдааны Танхим” “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Санамж бичгийн зорилго нь талууд санхүүгийн үйлчилгээтэй холбоотой Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг олгох, санхүүжилтийн олон талт хувилбаруудыг танилцуулах, мэргэжлийн зөвлөгөө, сургалтаар хангах, харилцан дэмжин ажиллах юм.
