Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 240 дүгээр тогтоол, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн хорооны 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн БХ-02/25 тоот тогтоолоор бүртгэгдсэн "НэтКапитал Эй Би Эс ТЗК" ХХК-ийн "НэтКапитал" хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 09:00-16:00 цагийн хооронд “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн арилжааны системээр дамжуулан захиалга хүлээн авахаар боллоо.

ХБҮЦ нэр : НэтКапитал Эй Би Эс
ХБҮЦ товч нэр: NETC
ХБҮЦ тоо ширхэг: 300,000 ширхэг
ХБҮЦ нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
ХБҮЦ-ны нийт үнийн дүн: 30,000,000,000 ( гучин тэрбум ) төгрөг
ХБҮЦ хүү/өгөөжийн хувь хэмжээ: 24 сарын хугацаатай 20%
ХБҮЦ хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд
ХБҮЦ үндсэн төлбөр төлөх хугацаа: Хагас жил
Захиалга авах хугацаа: 2025.06.26 - 2025.07.02 /ажлын өдрүүдэд 09:00 -17:00 цагийн хооронд/
Тус хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны үндсэн андеррайтераар “ТиДиБи Секьюритис ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд захиалга 100% болмогч хаагдана.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.