АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
АНД-ЭНЕРГИ ХК ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ

2023 оны 2 сарын 15, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохоор боллоо. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 2 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж, хурлаар компанийн нэгж хувьцаанд 0.8 төгрөг буюу нийт 62,456,606.4 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгохоор шийдвэрлэлээ. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэх өдрөөр тогтоосон бөгөөд ногдол ашгийг 2023 оны 9-р сарын 30-ны өдрийн дотор "Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-д байрлах хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлэх шийдвэр гарлаа. “Анд-Энерги” ХК нь 2011 оноос цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сард Монгол улсад анх удаа “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулснаар компанийн үндсэн бизнес нь LED гэрлийн үйлдвэрлэл болон өргөжиж, өнөөдрийн байдлаар 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-аар дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Анд-Энерги” ХК andenergy.mn

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com