АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
“МОСТ ФИНТЕК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН 2025 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

"МОСТ Финтек” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цагт цахимаар ( https://meet.most.mn/ ) хуралдаж, амжилттай өндөрлөлөө. 

Хурлыг Компанийн ТУЗ-ийн дарга А.Сүхдорж даргалж, Гүйцэтгэх захирал , “Хүлэгт хүннү аудит” ХХК-ийн ахлах аудитор, хурал зохион байгуулах комисс, тооллогын комисс болон хувьцаа эзэмшигчдийг оролцуулан хийв. 2025 оны 4 сарын 25-ны хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийг мэдээлэх бүртгэлийн өдрийн байдлаар саналын эрхтэй нийт 485,969,700 ширхэг хувьцаа эзэмшигчдээс 449,209,823 ширхэг буюу 92.44 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид ээлжит хуралд оролцож хурлын ирц бүрдэж хурал хүчин төгөлдөр болов. 

Хурлын дэгийн дагуу хэлэлцэх асуудлуудыг дарааллын дагуу танилцуулж, асуулт хариулт, санал хураалтын үйл ажиллагаа явагдсанаар дараах шийдвэр гарсан. Үүнд:

  1. “МОСТ ФИНТЕК” ХК-ийн 2024 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлав. 
  2. “МОСТ ФИНТЕК” ХК-ийн 2025 оны ТУЗ-ийн төсвийг батлав. 
  3. “МОСТ ФИНТЕК” ХК-ийн дүрмийн  7 дугаар зүйлийн 7.39.1 дэх заалтад заасан  “ХЭХ-аас эрх олгосны үндсэн дээр Компанийн охин, хараат компаниудын ХЭХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэх” гэсний “ХЭХ-аас эрх олгосны үндсэн дээр” гэснийг хасч “Компанийн охин, хараат компаниудын ХЭХ-ын бүрэн эрхийг хэрэгжүүлэх” хэмээн өөрчилж, өөрчлөлт оруулсан дүрмийг шинэчлэн батлав.  
  4. ТУЗ-ийн гишүүдийг нөхөн сонгох асуудалд нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дараах нэр дэвшигчдийг одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хүртэл сонгов. 
  • ТУЗ-ийн ердийн гишүүн:  Гүррагчаагийн Сүхбаатар
  • ТУЗ-ийн хараат бус гишүүн: Болдбаатарын Баатармөнх

ТУЗ-ийн дараах гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгов. 

  • ТУЗ-ийн ердийн гишүүн:  Гэрэлтийн Тэлмэн
  • ТУЗ-ийн хараат бус гишүүн: Баатарын Оюунжаргал

 “МОСТ Финтек” ХК

2025 оны 4 сарын 29-ны өдөр

Улаанбаатар хот