2023 оны 7 сарын 20, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.
“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24, 3.25-д заасны дагуу компанийн 2023 оны эхний хагас жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд хүргэж байна. Олон нийтэд бүтээгдэхүүнээ таниулах, компанийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд “Улаанбаатар барилга - 2023 үзэсгэлэн” болон “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023 эдийн засгийн форум”-уудад амжилттай оролцжээ. "Анд-Энерги" ХК нь 2023 оны I хагас жилд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 6,834 бүтээгдэхүүн үйлдвэрлснээс 5,371 ширхэгийг борлуулж 481 сая төгрөгийн борлуулалтын орлого олжээ. Өмнөх оны тус үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2 дахин, үүнийг дагаад цэвэр ашиг 450 сая төгрөгөөр буурсан байна. Мөн менежментийн өөрчлөлт, инфляцаас үүдэн ажилчдын цалинг нэмсэнтэй холбоотойгоор ерөнхий, удирдлагын зардал 87 хувиар нэмэгдсэн зэрэг нь хагас жилээр алдагдалтай ажиллах шалтгаан болсон байна.
Хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцах бол энд дарна уу.
Хагас жилийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Анд-Энерги” ХК andenergy.mn
Холбоо барих утас: (+976) 7771-1010
Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com