АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:30 - 15:00
ТОП 100 АЖ АХУЙ НЭГЖҮҮД ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ ТААТАЙ НӨХЦӨЛҮҮД БҮРДЛЭЭ

2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар “ТОП-100” аж ахуйн нэгжүүд бирж болон биржийн бус зах зээлд нийтэд санал болгон, эсхүл хаалттай хүрээнд үнэт цаас гаргах үйл ажиллагааг хялбар шуурхай байдлаар бүртгэх зорилгоор тавигдах шалгууруудыг багасгаж, “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”, “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-уудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 

Үүнд: 

-ТОП-100 орсон компаниуд IPO хийхэд ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ хийх шаардлагагүй.

-Хувьцааг нийтэд санал болгон гаргах хүсэлтийг СЗХ бүртгэх эсэх шийдвэрийг ажлын 10 хоногийн дотор гаргах 

-Нээлттэй болон хаалттай хүрээнд нэг жил хүртэлх хугацаатай 5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бонд гаргахад аливаа барьцаа, батлан даалт шаардахгүй, андеррайтертэй гэрээ байгуулахгүй байж болно

 

Ингэснээр үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах зохицуулалтын таатай орчин бүрдэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ашигт ажиллагаа, нэр хүнд, засаглал нь өсөх, улмаар гадаад, дотоодын зах зээлээс дахин санхүүжилт татахад давуу тал үүсэж, хөрөнгийн зах зээлийн хөгжил болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.   

Дээрх өөрчлөлттэй холбогдуулан “Улаанбаатар Үнэт Цааны БиржХК”  нь  “Бүртгэлийн журам”-д  өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Шинэчилсэн “Бүртгэлийн журам”-г Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулах үүрэгтэй юм. 

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ