АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Анд-Энерги ХК-ийн 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан гарлаа

2023 оны 10 сарын 20, Улаанбаатар хот, “Анд-Энерги” ХК нь гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаа Биржид ирүүллээ.

“Анд-Энерги” ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйл, "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.24-д заасны дагуу компанийн 2023 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг олон нийтэд хүргэж байна."Анд-Энерги" ХК нь 2023 оны 9 сарын 30-ны өдрийн байдлаар өмнөх оны тус үетэй харьцуулахад борлуулалтын орлого 27 хувиар буурч, үүнийг дагаад цэвэр ашиг 510 сая төгрөгөөр буурсан байна. Мөн менежментийн өөрчлөлт, инфляцаас үүдэн ажилчдын цалинг нэмсэнтэй холбоотойгоор ерөнхий, удирдлагын зардал 2.2 дахин нэмэгдсэн зэрэг нь гуравдугаар улиралд компани алдагдалтай ажиллах шалтгаан болсон байна. 

Гуравдугаар улирлын санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Анд-Энерги” ХК andenergy.mn

Холбоо барих утас: (+976) 7771-1010

Имэйл хаяг: erdenetledandenergy@gmail.com