АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
2024 оны 1 сарын 12, Улаанбаатар хот, Мост Финтек ХК нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахимаар зохион байгуулахаар боллоо

“Мост Финтек” ХК нь 2024 оны 2 сарын 16-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 10:00 цагт meet.most.mn -р дамжуулан цахим хэлбэрээр зохион байгуулна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2024 оны 1 сарын 28-ны өдрөөр тогтоосон ба хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

  1. “Мост Финтек ХК”-ийн хаягийг өөрчлөх тухай;
  2. “Мост Финтек ХК”-ийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
  3. “Мост Финтек ХК”-ийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох;

Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дэг
  2. Дүрмийн шинэчилсэн найруулгын төсөл
  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолын төсөл
  5. Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 10 цагаас өмнө ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал Тауэр оффис, 13 давхрын 1313 тоот хаягаар ирж, хурлын материалтай танилцан саналаа өгөх боломжтой.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын зар болон материалтай танилцах бол энд дарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

“Мост Финтек ХК” most.mn

Холбоо барих утас: 7505 2727

Имэйл хаяг: info@most.mn