АРИЛЖАА ХААЛТТАЙ 09:00 - 16:00
Анд Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлын шийдвэр

АНД-ЭНЕРГИ ХУВЬЦААТ КОМПАНИИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР
(Хувьцааны код: AND)

Анд-Энерги ХК-ийн ТУЗ-ийн ээлжит бус хурал 2024 оны 03 дугаар сарын 16-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян зам 3-4,6 тоотод байрлах
үйлдвэрийн байранд танхим болон цахимаар хуралдаж дараах шийдвэрийг гаргав. Үүнд:


1. “Анд-Энерги” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны ажлын төлөвлөгөөг хавсралтаар батлав.
2. Компанийн 2023 оны үйл ажиллагааны тайланг “Хангалттай” хэмээн дүгнэв.
3. Компанийн 2023 оны санхүүгийн тайланг “Хангалтгүй” хэмээн дүгнэв.
4. “Анд Энерги” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2024 оны 4 сарын 27-ны өдрийн Бямба гарагийн 14:00 цагт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баян
зам 3-4,6 тоотод байрлах үйлдвэрийн байранд цахим хэлбэрээр хуралдуулахаар шийдвэрлэв.
5. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар:
        1. “Анд Энерги” ХК-ийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах;
        2. “Анд Энерги” ХК-ийн ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох асуудлыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэв.
6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 18:00 цаг байхаар тогтоов.
7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар Т.Барс, Тооллогын комиссын даргаар М.Дэлгэрмаа, гишүүдээр С.Алтанцэцэг, Т.Цогтбаяр нарыг тус тус томилов.
8. Ээлжит хурлыг зохион байгуулах комиссын даргаар Ц.Гүррагчаа, гишүүдээр Б.Тогос-Эрдэнэ, П.Бямбасүрэн, М.Эрдэнэцэцэг, Э.Ариунсайхан, Э.Нямгэрэл нарыг тус тус томилов.

 

АНД-ЭНЕРГИ ХК, 2024 оны 03 сарын 16-ний өдөр, Орхон аймаг