2024 оны 2 сарын 2, Улаанбаатар хот, “Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагдах ХОС жилийн эцсийн санхүүгийн болон засаглалын тайлангаа Биржид ирүүллээ.
"Инвескор Глобал Кью" хамтын биржээр арилжаалагдах ХОС нь "Улаанбаатар Үнэт Цаасны Бирж" ХК-ийн Бүртгэлийн журмын 8 дугаар бүлэг, Биржтэй байгуулсан Бүртгэлийн гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.20, 3.22-д заасны дагуу компанийн 2023 оны жилийн эцсийн санхүүгийн болон засаглалын тайланг олон нийтэд хүргэж байна. “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” ХК-ийн бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь Компанийн засаглал хэрэгжүүлэх удирдамжийн 3 дугаар бүлэгт заасны дагуу Инвескор Глобал Кью хамтын биржээр арилжаалагдах ХОС нь компанийн засаглалын тайлангаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн бүрэн гүйцэт, үнэн зөв ирүүлсэн болно.
“Инвескор Глобал Кью” хамтын биржээр арилжаалагдах ХОС нь Санхүүгийн зохицуулах хорооны 401 тогтоолын зөвшөөрлийн дагуу 2023 онд сангийн нэгж эрхээ олон нийтэд нээлттэй болгож Насдакийн хөрөнгийн биржийг тэргүүлэгч 100 хувьцаанаас валютын нэмэгдэлгүйгээр хөрөнгө оруулах, нэгж эрх эзэмших боломжийг бий болгосон анхны ETF юм.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн санхүүгийн тайлантай танилцах бол энд дарна уу.
Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн засаглалын тайлантай танилцах бол энд дарна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“Инвескор Глобал Кью” ХБАХОС ic-invest.mn
"Инвескор Глобал Кью" 2023 оны санхүүгийн тайлан
"Инвескор Глобал Кью" компанийн засаглалын тайлан